Оёдлын цехийн үйл ажиллагааг сурталчлах “Чанарыг эрхэмлэе” сарын аян амжилттай үргэлжилж байна. “Чанарыг түгээх” эхний долоо хоногт ажлын хувцас, оёмол бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэж, давхардсан тоогоор 2000 ажилтан оролцсон байна. Энэ хугацаанд 159 ажилтны 477 хөдөлмөр хамгааллын хувцсыг засварласан бол 260 ажилтны санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. Ирүүлсэн нийт саналын 60 хувь нь ажлын хувцасны халаасыг гүнзгийрүүлэх, халаас нэмэх, 20 хувь нь хөдөлмөр хамгааллын хувцасны шар өнгө ажлын нөхцөлд тохирохгүй байна гэсэн санал гаргасан байна. Харин 10 хувьд нь шинээр танилцуулсан загвар таалагдсан, зургаан хувь нь ажлын хувцасны материал муу, амархан ганддаг, дөрвөн хувь нь товч, цахилгаан тохиромжгүй гэжээ.
Оёдлын цехийн “Чанарыг түгээх” долоо хоног өндөрлөлөө
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















