Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрээс туршлага судаллаа

      Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг шинэчлэх ажлыг гардан хэрэгжүүлж буй мэргэжилтнүүд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сайн туршлагаас суралцлаа. Хөгжлийн 45 жилийн түүхэн замналтай Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр үйлдвэрийн газрынхаа алсын хараа, эрхэм зорилго, тогтвортой хөгжлийн бодлого, тэр дундаа хүний нөөцийн бодлого, засаглал, хөгжлийн цогц хөтөлбөр, “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартыг нутагшуулахад тулгарсан бэрхшээл, хэрэгжүүлэхэд бий болсон эерэг өөрчлөлт, үр дүн, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж нээлттэй мэдээлэл хийсэн юм. 


       

        Эрдэнэт үйлдвэр үндэсний баялаг бүтээхээс гадна уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж ирсэн их уурхай юм. Өнгөрсөн хугацаанд зууны манлай үйлдвэр давхардсан тоогоор 62726 хүнд 87 төрлийн мэргэжил эзэмшүүлсэн бөгөөд есөн хөтөлбөрөөр 2365 хүнийг бакалаврын болон дипломын инженер мэргэжлээр бэлтгэн гаргаад байна. Түүнээс гадна хүний нөөцийн бодлогыг үйлдвэрийн газрын хэтийн төлөвлөлттэй уялдуулан, боловсронгуй болгох зорилгоор Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт амжилттай нэвтрүүлж баталгаажуулалтын гэрчилгээ авсан анхны үйлдвэр юм. Мөн “Чадамжийн стандарт”-ыг Монгол Улсын хэмжээнд 26 салбарын мэргэжлийн 1554 ажлын байранд боловсруулан баталгаажуулжээ. Ингэснээр чадамжийн стандартын сан үүсгэн ашиглаж байна.     
       Энэ үеэр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны орлогч дарга Б.Ганчулуун “Улаанбаатар төмөр зам 1800 гаруй км зам дагасан ган замчдынхаа нийгэм, хөгжлийн асуудлыг шинэ цагийн хүний нөөцийн бодлогын баримт бичигт, түүнийг дагалдан гарах журмуудад хэрхэн тусгах, ажилтан, албан хаагчид руу чиглэсэн ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж болох талаар харилцан санал солилцож, туршлагаа харамгүй хуваалцаж байгаа Эрдэнэт үйлдвэрийнхэндээ баярлалаа. Шагналын журам, хүний хөгжлийн цогц хөтөлбөр, тэр дундаа “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Залгамж” хөтөлбөр, тэдэнд олгодог багц зэргийг манайх үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой харагдаж байна гэж ярилаа. 
        Өнөөдөр тэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Эрдэнэт үйлдвэрийн цахим музей үзсэнээр туршлага судлах аялал өндөрлөх юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %