Эзэнгүй цацрагийн үүсгүүр илрүүлэх хэмжилт хийлээ

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цацрагийн хяналтын бүлгийн гишүүд Засвар, механикийн заводын үйлдвэрлэлдээ ашигладаг хаягдал төмөр хураах талбайд эзэнгүй цацрагийн үүсгүүр эрэн хайх, илрүүлэх, аюулгүй болгох ажиллагаа өчигдөр зохион байгууллаа. Энэхүү ажиллагаанд цацрагийн үүсгүүртэй өдөр тутам гардан харьцаж ажилладаг, цацрагийн аюулын талаар зохих мэдлэгтэй томилгоот 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Үүнд Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн Рентген шуурхай шинжилгээний лабораторийн хэсэг, Цөмийн тоног төхөөрөмжийн групп, ХАБЭА-н Цацрагийн аюулгүйн товчооны мэргэжилтнүүд багтсан юм. 


    Олон улсын туршлагаас үзэхэд хаягдал төмөр дундаас эзэнгүй цацрагийн үүсгүүр олноор олддог бөгөөд Монголд ч илэрч байсан тохиолдол бий. Иймээс ХАБЭА-н сарын аяны хүрээнд Цацрагийн аюулгүйн товчоо цацрагийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс тандалтын эрэл хайгуул, хэмжилт хийлээ. Хаягдал төмөр хүлээн авдаг, бэлддэг ажилтнуудыг цацрагийн аюулгүй байдлын сургалтад өнгөрсөн жил анх удаа хамруулсан бол энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн ган хайлагч, металл бэлтгэгч гээд хаягдал төмөртэй харьцаж ажилладаг мэргэжлийн чиглэлийн хүмүүст эзэнгүй цацрагийн үүсгүүрийг хэрхэн таних, ямар аюултай хийгээд, илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний талаар мэдлэг ойлголт өгөх сургалт зохион байгуулжээ.  
      2019 онд Европын холбооны төслийн шугамаар Цөмийн энергийн комиссын ажлын алба улсын хэмжээнд гурван газрыг сонгож эзэнгүй цацрагийн үүсгүүр эрэн хайх ажиллагаа явуулахад Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод мөн багтсан юм. Тухайн үед эзэнгүй цацрагийн үүсгүүр олдоогүй хэдий ч эрсдэл нь хэвээр байгаа гэж мэргэжилтнүүд үзсээр байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %