Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийн шинж чанар өөрчлөгдөж байгаатай холбогдуулан хүдрийн онцлогт тохирох урвалжийн судалгааг Судалгаа, шинжилгээний хүрээлэн тогтмол хийж байна. Энэ ажлын хүрээнд АНУ-ын “Сайтек” компанийн “Аеро 3302” болон СШХ-ийн судлаачдын гаргасан ММС урвалжийг хоёрдогч сульфидын эрдэс давамгайлсан хүдэр дээр туршив. Хоёр жилийн хугацаанд үргэлжилж байгаа шинэ урвалжийн туршилтын үр дүнг Эрдэнэт үйлдвэрт одоо хэрэглэж байгаа “MF03”, “BK” стандарт цуглуулагчтай харьцуулахад, флотацийн pH үзүүлэлтээс үл хамааран металл авалтууд 4-8 хувь нэмэгдсэн байна. Туршилтын үр дүнг Үйлдвэрийн Техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж холбогдох санал зөвлөмжийг авч цаашдын ажилдаа тусган ажиллахаар боллоо.
Хүдрийн онцлогт тохирох урвалжийн судалгаа хийж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















