Ажилтнууддаа орон сууцтай болоход нь энэ улиралд нэг тэрбум 575 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнууддаа орон сууц худалдан авахад болон барихад 13 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ оны эхний улиралд үйлдвэрийн газрын бүтцийн 19 нэгжийн 121 ажилтан орон сууцны дэмжлэг авахаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газарт материалаа ирүүлжээ. Үүнд Эрдэнэт үйлдвэр нэг тэрбум 575 сая төгрөг зарцуулахаар төлөвлөн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт санхүүгийн дэмжлэгийг олгохоор материалын хяналт үргэлжилж байна, гэж тус газрын мэргэжилтэн Г.Дөлгөөн мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон сууцны санхүүгийн дэмжлэг авч буй ажилтны тоо нэмэгдсэн байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэж, залуусын эзлэх хувь өсөж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд ярилаа. 
     Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд нийт 451 ажилтандаа орон сууцтай болоход нь зориулж 5.9 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг үзүүлэх журам шинэчлэгдсэн. Энэхүү журмаар Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй болсон юм. Өмнө нь гэр бүлийн хосын нэг гишүүнд нь олгодог байсан бол одоо Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эхнэр нөхөр хоёул 13 сая төгрөгийн дэмжлэг авах боломж бүрдсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрт гурав ба түүнээс дээш жил ажилласнаар орон сууцны дэмжлэг авах эрх нээгддэг байсныг нэг жил болгон өөрчилсөн нь хүртээмжийг нэмэгдүүлсэн юм. 
      Нийгмийн хариуцлагыг жишиг хэрэгжүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдадаа 24 төрлийн хөнгөлөлт, тусламж дэмжлэг ийнхүү үзүүлэн ажиллаж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %