“Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех 2023 оны нэгдүгээр улиралд 40 болон 80-ын голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажилласан. Одоогоор 40-ийн “шаар” 1140 тонныг үйлдвэрлэхээс 1315 тонныг үйлдвэрлэж, төлөвлөгөөт даалгавраа 115 хувиар биелүүлэн ажиллаж байна. Харин 80-ын “шаар” 2160 тонныг үйлдвэрлэхээс 1880 тонныг Баяжуулах үйлдвэрт нийлүүлж, даалгаврын биелэлт 87.1 хувийн гүйцэтгэлтэй явна. Сарын сүүлч гэхэд нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлэх бүрэн боломжтой” гэж тус цехийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнэ ярилаа.
Мөн тэд импортын бэлдэц аваад, дотоодын үйлдвэрлэгчийн бэлдэцтэй харьцуулсан үйлдвэрлэлийн туршилт судалгаа хийсэн байна. Оны эхэнд туршилт, судалгааны үр дүнгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бэлдэцийн чанар тодорхой түвшинд сайжирсан гэх үзүүлэлт гарчээ. Сүүлийн үед ган бөөрөнцгийн бэлдцийн ханган нийлүүлэлт сайн байгааг тэрээр нэмж мэдээлсэн. Тус цех өнөөдөр нийт 3000 орчим тонн бэлдцийн нөөцтэй байна.
Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















