Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын Ажлын хэсгийн I улирлын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Үйлдвэрийн газрын хэмжээнд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын ажлыг уялдуулан зохицуулах, нийтлэг шаардлага тогтоох зорилгоор оны эхэнд Ажлын хэсгийг шинэчлэн томилдог. Тэд өнөөдөр төлөвлөсөн ажлын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэргийг хэлэлцэн тодорхой шийдвэр зөвлөмж гаргав. Мөн үйлдвэрийн газрын хэмжээнд ашиглаж буй цацрагийн үүсгүүрийн техникийн төлөв байдлыг тогтоох эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулж, өндөр эрсдэлтэй гарсан цацрагийн үүсгүүрийг шинэчлэн солих, ашиглалтаас гаргах асуудлыг хэлэлцсэн юм. Өндөр эрсдэлтэй үүсгүүрийн тоо жил ирэх тусам багасаж байгааг энэ үеэр онцолсон. Цаашид ч цөөлөх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Гэсэн ч үйлдвэрт өргөтгөл, шинэчлэл хийгдэхийн хэрээр цөмийн технологийн хэрэглээ өсөж байна.

     Өнгөрсөн онд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтагдах хэсгийн 4-р секц шинээр байгуулагдсан, Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р секц бүрэн шинэчлэгдсэнтэй холбоотой хяналт, удирдлагад ашиглах цөмийн технологийн хэрэглээ өссөн. Тухайлбал, цацрагийн үүсгүүрийн тоо 41-ээр буюу 35.3 хувиар нэмэгдсэн. Мөн “Эрдэнэт медикал” эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шинжсэнээр дүрс оношилгооны тасагт ашиглаж буй есөн нэр төрлийн рентген аппарат, 15 цацрагтай ажиллагч нэмэгджээ. Энэ онд цацрагийн үүсгүүр 19-өөр, цацрагтай ажиллагч дөрвөөр нэмэгдэх төлөвтэй байгааг зөвлөгөөний үеэр мэдээллээ. Мөн цацрагийн хэмжилтийн багаж хэрэгслийн ханган нийлүүлэлт хүлээгдэж байгааг ч энэ үеэр хөндсөн. 
      Эрдэнэт үйлдвэрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын Ажлын хэсгийн зөвлөгөөн ирэх улирлын ажлаа хэлэлцэн төлөвлөснөөр өндөрлөлөө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %