Улсын төрөлжсөн олимпиадын II даваанд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон Орос сургуулийн сурагчид амжилттай оролцлоо

     Өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдсан төрөлжсөн олимпиадын II даваанд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн харьяа Ахлах сургууль болон Орос 19 дүгээр сургуулийн багш, сурагчид амжилттай оролцлоо. Монгол хэл, Үндэсний бичиг, Математик, Хими, Физик, Газар зүй, Англи хэл, Орос хэл, Түүх, Нийгмийн ухаан, Техник технологи, Мэдээлэл зүй, Биологи хичээлүүдээр төрөлжсөн тус олимпиадад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн харьяа Ахлах сургуулийн 51 сурагч оролцсоноос химийн хичээлийн төрөлд 9а ангийн сурагч Э.Мөнхцолмон, 10а ангийн сурагч Э.Төвшинзаяа нар нэгдүгээр байр, 9а ангийн сурагч Б.Энх-Амгалан, 10а ангийн сурагч Б.Молор-Оюу, 12а ангийн сурагч Б.Бэрцэцэг нар хоёрдугаар байр, 10а ангийн сурагч Э.Энхтөр, 11а ангийн сурагч А.Оюунгэрэл нар гуравдугаар байранд тус тус шалгарчээ. 


      Мөн Орос хэлний хичээлийн төрөлд  12а ангийн сурагч Л.Билгүүн түрүүлж, Монгол улсын түүх хичээлийн төрөлд 9а ангийн сурагч Ц.Батбадрал дэд байр, Англи хэлний хичээлийн төрөлд 12а ангийн сурагч Б.Мөнх-Үжин гутгаар байр тус тус эзэлсэн байна.  
     Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, Ерөнхий боловсролын Орос 19 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхжин Англи хэлний гүнзгийрүүлсэн төрөлд түрүүллээ. Багш нарын олимпиадад тус сургуулийн Монгол хэлний багш Б.Нямсүрэн Үндэсний бичгийн төрөлд тэргүүн байр, Монгол хэлбичгийн төрөлд тавдугаар байранд тус тус шалгарсан бол Монгол хэлний багш Ц.Даваадулам долоодугаар  байр  эзэлсэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %