“Ebara” фирмийн дөрөв дэх насос ашиглалтад орлоо

     Эргэлтийн ус хангамжийн хэсэгт олон жил ашигласан ОХУ-ын “ЦН 3000-197” маркийн насосыг Японы “Ebara” фирмийн “600х400 CJNM” төрлийн насосоор шинэчлэн ашиглалтад орууллаа. Тус хэсгийнхэн өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан энэхүү дөрөв дэх шинэ насосыг суурилуулах, туршилт тохируулгын ажлыг хийжээ. Ус хангамжийн цехэд ашиглаж буй “ЦН 3000-197” маркийн таван насосыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Эдгээр насоснуудыг “Ebara” фирмийн “600х400 CJNM” маркийн насос, “ICD-CHKNW” төрлийн цахилгаан хөдөлгүүрийн хамтаар шинэчлэн суурилуулах ажил ийнхүү үе шаттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар “ЦН 3000-197” маркийн дөрвөн насосыг Японы “Ebara” фирмийн насосоор сольж ашиглалтад оруулаад байгаа юм. Цар тахал, хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажилд үйлдвэрлэгч тал болох Японы мэргэжилтнүүд ирж ажиллах боломжгүй болсон. Иймээс Эргэлтийн ус хангамжийн хэсгийнхэн цахим хурал зохион байгуулж, гадаад мэргэжилтнүүдээс техникийн зөвлөгөө, зааварчилгаа авч хамтран ажиллажээ. Техник технологийн энэхүү шинэчлэлийн үр дүнд насосны ажлын бүтээмж нэмэгдэж цахилгаан эрчим хүчний хувийн зарцуулалт 0,52 - 0,42кВт.ц/м3 болон буурсан байна. 
      Эргэлтийн ус хангамжийн хэсгийн дарга Б.Амарсайхан: “Өнгөрсөн оны 11 дүгээр сараас дөрөв дэх насосыг солих ажил эхэлсэн. Энэ хугацаанд кабелийн үл тохирох зүйл гарсан. Үүнийг нийлүүлэгч байгууллагатай зөвшилцөн өөрчилсөн. Уг насосыг энэ оны гуравдугаар сарын 9-нд ашиглалтад орууллаа. Одоо бид техникийн тодорхойлолтод зааснаар 300 цаг ажиллуулах ёстой. Техник үйлчилгээний ажил хийгдэнэ. Ингэснээр цааш хэвийн горимд ажиллуулна. Ашиглалтын болон ажиллах үеийн бүх параметрүүдийг авч Японы “Ebara” фирмийн мэргэжилтнүүдэд явуулж байна. Тэд ямар нэгэн үл тохиролгүй, насос хэвийн горимоор ажиллах боломжтой гэсэн хариу өгөх ёстой. Мөн лабораториудаар чичиргээ, доргио, шуугианы түвшин зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа, эсэхэд нь хэмжилт хийлгэж байна. Энэ бүх хэмжилтийн хариуг гадаад мэргэжилтнүүд рүү цахимаар илгээж байна. Түүнчлэн насос, хөдөлгүүр хоёрын төвчлөлийн параметрийн хэмжилтийг явуулсан. Энэ бүхний хариу ямар ч асуудалгүй гэж ирсэн тохиолдолд насосыг цаашид хэвийн горимоор ажиллуулна. Баяжуулах үйлдвэрийн бүх тээрэм ажилласан тохиолдолд 11000 метр куб ус авч байна. Энэ үед “Ebara” фирмийн “600х400 CJNM” төрлийн хоёр насос ажиллаж байх жишээтэй. Бусад нь ээлжинд байна. Манай цехэд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй явагдах нөхцөл бүрдэнэ” гэв.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %