Уул уурхайн 100 жилийн ойн медаль гардууллаа

       Монгол Улсад Орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт тэгш ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тус салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудыг Уул уурхайн 100 жилийн ойн медалиар шагнасныг Үйлдвэрийн газрын удирдлагууд өнөөдөр гардууллаа. 
     Шагнал гардуулах ёслолыг ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх нээж хэлсэн үгэндээ, Өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж байна. Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэгийг, нийт экспортын 90 гаруй хувийг, төсвийн орлогын 30 орчим хувийг, мөн гадаад хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж, улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болон хөгжиж байгааг онцолсон юм. 2023 он бол Уул уурхайн салбарын дараагийн 100 жилийн хөгжлийн гарааны жил төдийгүй Эрдэнэт үйлдвэрийг байгуулах анхны хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, анхны баяжмалаа экспортод ачиж, үйл ажиллагаагаа эхэлсний 45 жилийн түүхт ой тохиож байгааг цохон тэмдэглээд, салбарын хөгжлийг түүчээлж яваа Улсын баатар үйлдвэрийнхээ уурхайчин хамт олонд улам их амжилт, аз жаргалын ерөөл дэвшүүлэв. 
Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан анхдагч, ахмад ажилтнууд, олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн сайчууд, энэ цагийн бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлж, манлайлж яваа шилдгүүдийн төлөөлөл болсон 350 ажилтан Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн дурсгалын медалиар өнөөдөр энгэрээ гоёлоо. Шагнал гардуулах ёслол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байр, Засвар механикийн завод, Соёл, урлагийн цогцолборт хэсэгчлэн зохион байгуулагдаж, уурхайчдад шагналын хур буусан юм.        


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 4
2023-03-25 | бямба гараг
Нар 06:46 минутад мандаж 19:11 минутад жаргана.

Хаврын дунд хөхөгчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Ярилцлага

wave
А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна
Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна
С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм
Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана
Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна
Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов
Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ
Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ
Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй
Б.БАТЦЭЦЭГ: Ирээдүйд хорт хавдарm нэрвэгдэхгүйн тулд өнөөдрөөс амьдралын зөв хэвшилд суралцаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-03-23
-9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-20°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-24
-3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-25
3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-26
6°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-10°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-27
8°C
Цэлмэг
Салхи: 6м/сек
-6°C
Цэлмэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3527.38 0.0000 %
EUR 3797.58 +0.0103 %
GBP 4324.74 +0.0058 %
RUB 45.69 +0.0046 %
CNY 512.0 +0.0001 %
KRW 2.69 -0.0074 %
CAD 2573.23 +0.0012 %
NZD 2191.74 -0.0066 %
AUD 2361.23 +0.0006 %
JPY 26.6 -0.0120 %
HKD 449.51 +0.0000 %
SGD 2639.37 +0.0045 %
CHF 3821.85 +0.0052 %
SEK 340.62 +0.0164 %
TRY 185.32 -0.0009 %
THB 102.44 -0.0104 %