Хаягдлын аж ахуйд усан мананцар үүсгэх систем тавихаар шугам татаж байна

     Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах ажлаа эрчимжүүлж байна. Хаягдлын аж ахуйг тойруулан усан хангамжийн систем тавихаар 20 гаруй км газар шугам татаад эхэлжээ. Хуурайшилт ихтэй, салхи хүчтэй хөдөлсөн үед усан мананцар үүсгэх уламжлалт аргыг тоос дарах хучилттай давхар хэрэглэхээр зорьж байна. Мөн Хаягдлын аж ахуйн 15-р далангийн нэгдүгээр хэсэг дээр хоёр эгнээ, 32-ын голчтой “намираа хоолой” тавьж усалгаа байнга хийж байна, гэж Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах товчооны Тэргүүлэх инженер Л.Оюунтунгалаг ярилаа. 
      Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах товчооны мэргэжилтнүүд өдөрт 20-30 га талбайд хучилт хийж байна. Ингэхдээ кальцийн хлоридыг устай найруулан тусгай техникээр шүршиж, мөн Ил уурхайн хайрга цацагч ашиглан кальцийн хлорид бодисыг хуурайгаар цацаж, дээрээс нь норгон гадаргууг чийгтэй байлгах бүх талын арга хэмжээ авч ажиллаж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн инженер Н.Наранчимэг мэдээлсэн юм. Түүнээс гадна өнгөрсөн жилийн хавар, намрын мод тариалалтаар Хаягдлын аж ахуйн ойр орчмын нийт 34 га газарт хоёр сая орчим мод үрээр болон суулгацаар тарьж, цагаан тоосны дэгдэлт бууруулах арга хэмжээ авсан. Энэ жил Ногоон хөгжил төслийн нэгжийнхэн Хангал голын эргийн дагуу бургас тариалахаар бэлтгэл хангаж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %