“Эрдэнэт медикал” эмнэлэг, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллана

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт Медикал” төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар хамтран тус аймгийн эрүүл мэндийн салбарынхны уулзалт зохион байгууллаа. Уулзалтад зохион байгуулагч талууд, АЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов. 


     

      Өнөөдрийн байдлаар, Орхон аймгийн 100 гаруй мянган хүн амд төр болон хувийн хэвшлийн 40 орчим эмнэлгийн байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй статистик мэдээ бий. “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” хэмээх энэхүү том хөлөг онгоцыг зөв залж, чиглүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа, нягт харилцаа юу юунаас илүү чухал. Иймээс тус уулзалтыг хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, харилцан дэмжиж, хамтран ажиллах, цаашдын төлөвөө тодорхойлох зорилгоор зохион байгуулж буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга, “Эрдэнэт Медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх уулзалтын эхэнд онцлов. 


     

       Мөн тэрээр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн оны 4 дүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжиж, эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг болон ажиллаж буй “Эрдэнэт Медикал” эмнэлгийн үйл ажиллагаа, гадаад хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, зарим төрлийн нарийн оношилгоо эмчилгээний технологийг орон нутагтаа нутагшуулах, гаднын эмнэлэг зорьсон иргэдийн урсгалыг сааруулах зэрэг олон зорилт дэвшүүлж буйг мэдээллээ. Түүнчлэн, Орхон аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлж буй хувийн эмнэлгүүдийн үйлчлүүлэгчдийг нь MRI болон бусад нарийн оношилгоонд хамрагдахад нь туслалцаа үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийг хамтран зохион байгуулах боломжтой гэдгийг ч дурдлаа. Уулзалтын үеэр гарах санал дүгнэлтийг нэгтгэн, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг шат ахиулахад анхаарч ажиллах нь энэхүү уулзалтын ач холбогдол, үр дүн гэж онцлов. 


     

      Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат, Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл хийв. Орхон аймгийн хэмжээнд төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлийн 177 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Нийт 1007 ортой бөгөөд 1000 хүн тутамд 105 ор ноогддог. Нэг эмчид 240, нэг сувилагчид 218 үйлчлүүлэгч оногдож буй аж. Энэ үзүүлэлтээс харахад Орхон аймаг, Эрдэнэт хотын эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмж, хүчин чадал боломжийн түвшинд хүрсэн гэж мэргэжилтнүүд үздэг байна. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %