Оюутолгой компанийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны туршлагаас судалж байна

   Оюутолгой компанийн Орон нутгийн хэлтсийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, хамтын ажиллагааны олон талт хөтөлбөр, бодлого чиглэлтэй танилцаж, туршлага судлахаар ирлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой компанийн Орон нутгийн харилцааны хэлтэс нь 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний талаас илүү хувь нь тус сумын уугуул иргэд байдаг аж. Нийгмийн хариуцлагын хүрээнд бүс нутгийг хөгжүүлэх, уурхай дагасан даацтай бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд Оюутолгой компани өнгөрсөн оны 5 сард Ханбогд сумын хот төлөвлөлт, хөгжилд зориулан 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгө оруулалтыг хэрхэн үр өгөөжтэй, зөв зохион байгуулалттай хэрэгжүүлж, үлдээх боломжийг Эрдэнэт үйлдвэрээс судалж, олж харахаар тус хэлтсийн мэргэжилтнүүд хоёр өдөр ажиллах юм байна. 


   

    Түүнчлэн, томилолтын зорилгын талаар Орон нутгийн хэлтсийн Ахлах менежер О.Цэрэннадмид ярихдаа, “Оюутолгойн уурхай болон Ханбогд сумын хөгжил, бүтээн байгуулалтыг олон жил Эрдэнэт үйлдвэртэй харьцуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ханбогд хэзээ Эрдэнэт шиг иж бүрэн хот болох вэ гэсэн асуулт, хүлээлт их байдаг. Хөгжлийн төлөвлөлт, компанийн эзэмшил, хөрөнгө оруулалтын нөхцөлүүд хэдийгээр өөр ч гэсэн 40 гаруй жилийн түүхтэй Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэртэй газар дээр нь ирж танилцах, хот уурхайн хамтын ажиллагаа, нийгмийн харилцаа, ирээдүйн төлөв зэрэг нь үе шат бүхэндээ хэрхэн хөгжиж буй болон хөрөнгө оруулалтаа яаж оновчтой байлгах зэрэг олон талаас нь туршлага судалж, санал солилцоно” хэмээн онцлов. Оюутолгойн мэргэжилтнүүд ажлын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр үдээс өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музей үзэж, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын үйл ажиллагааны танилцуулга мэдээллийг сонсож, харилцан санал солилцсон бол үдээс хойш Ил уурхай болон Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %