Баяжуулагчид халуун сэтгэлийн дэмээр нэгэн бүсгүйг баярлууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой нэг өрхөд өргөө цагаан гэр бэлэглэх “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аян амжилттай явагдлаа. Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан тус аяны хүрээнд ажлын хэсгийнхэн иргэдтэй уулзаж ярилцан, багуудын зорилтот бүлгийн айл өрхүүдээр биечлэн танилцжээ. 

     Сайн үйлсийн аянд Говил багт  16 дахь жилдээ амьдарч байгаа, өрх толгойлсон нэгэн эмэгтэй сонгогдсон байна. Тэрээр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй хэдий ч олдсон ажлыг гололгүй хийж, сард 500 орчим мянган төгрөгийн орлого олж, орлогоосоо лизингээр авсан хашааны төлбөрөө төлдөг байна. Баяжуулах үйлдвэрийн залуучуудын төлөөлөл болон Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олон энэ сарын 06-ны өдөр таван ханатай гэр барьж, халуун сэтгэлийн дэмээр ийнхүү нэгэн өрхийг өргөө цагаан гэртэй болголоо.  

     Эрдэнэт үйлдвэрийн хамгийн том цех болох Баяжуулах үйлдвэрийн нийт ажилтны 350 нь эмэгтэй ажилтан бөгөөд эдгээрээс 48 нь хүүхэд асрах чөлөөтэй байгааг зөвлөлийн тэргүүн С.Сэрээнэнжав хэлж байлаа. Аянд цехийн нийт бүсгүйчүүд хандив өргөж, 4 орчим сая төгрөгөөр таван ханатай гэр болон хоёр ширхэг ор, гар нүүрийн угаалтуур худалдан авч гэрийг нь тохижуулсан байна. Мөн тус цехийн Засварын хэсгийн хамт олон зуух хийж өгсөн бол Өөрөө нунтаглах хэсгийнхэн тог цахилгаан татах, холбох ажилд туслалцаа үзүүлжээ. 

     Улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа баяжуулагч бүсгүйчүүд ийнхүү нийгэмд эерэгээр үлгэрлэж, нийтийн хүчээр нэгнээ дэмнэн тусалж болдгийг тод томруунаар харууллаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Нийт баяжуулагч бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %