Элэгдэл тооцсон ЭРДЭМТДИЙН БАГ

      Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийнхэн бүтээмж чанарын “Динамик” дугуйлан үүсгэн даруй 11 жил ажиллажээ. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг дугуйлан, шилдэг төслийн эзэд, сайн саналын манлайлагчид болсон. Тэдний үйл ажиллагаа, сайн төслийг сурвалжлахаар сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг зорилоо. Хаврын урь орсон сайхан өдөр оюутнууд гадаа тааваараа алхаад, бөөгнөрч инээлдээд, оюуны их уурхай цаанаа л дулаахан өнгөтэй байна. Биднийг Чанар, удирдлагын мэдээллийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Б.Баярдулам угтан хөтөчилж, сургуулийн гүнд байрлах Механикийн тэнхимийн багш нарын өрөөнд хүргэлээ. Дугуйлангийн гишүүд бүгд нэг өрөөнд сууж ажилладаг нь бас нэгэн давуу тал болдог бололтой. Хэдийгээр хоёр долоо хоног тутамд хуралдаж бүтээмжийн ажлаа хэлэлцэхээр төлөвлөсөн ч өдөр бүхэн, цаг үргэлж ярилцах таатай орчин нөхцөл энд бүрджээ. Тус сургууль үйл ажиллагаагаа санхүүгийн жилээр буюу намрын болон хаврын улирал гэж хоёр хувааж төлөвлөдөг. Намрын улиралд “Динамик” дугуйлангийнхан нэг төсөл, нэг жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж, бүх гишүүд сайн санал гаргахаар зорьж ажилласан нь биелжээ. Тэд тооноос илүү чанарыг эрхэмлэдэг. Сүүлийн хагас жилд хэрэгжүүлсэн “Абразив элэгдлийн орчинд эд ангийн элэгдлийн туршилт хийх төхөөрөмж” төсөл нь Стратеги, хөгжлийн газраас зарласан шилдэг төслийн уралдаанд дэд байрт шалгарсан юм. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш нарыг зөвхөн сургалт явуулдаг гэж бодсон минь том эндүүрэл байв. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх уул уурхайн дээд сургуулийн эрдэмтэд тэнд ажиллаж буй тоног төхөөрөмжийн эд ангийн элэгдэлд санаа зовж, үйлдвэрийнхээ өртөг зардлыг бууруулахад сэтгэлээ чилээж судалгаа, шинжилгээ, туршилт хийж суудаг онцлогтой. Эд анги элэгдэж эвдрэхэд засварын зардал нэмэгдэхийн зэрэгцээ цаг хугацаа их шаардсан ажил болдог. Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн эд ангийн материалын элэгдлийн тэсвэрийг сайжруулах, засварын зардал, хөдөлмөр зарцуулалтыг багасгах шаардлага одоо хүртэл “шүдний өвчин” байсаар байна. Иймээс “Динамик” дугуйлангийнхан эд ангийн элэгдлийн тэсвэрийг сайжруулах ажил хийсний дараа хэрхэн өөрчлөгдөж байгааг үнэлэх, элэгдлийн туршилт хийх лабораторийн төхөөрөмж бүтээжээ. Өмнө нь Эрдэнэтэд эд ангийн элэгдлийн туршилт судалгаа хийх төхөөрөмж байгаагүй бөгөөд Улаанбаатар хот руу явж туршилт хийлгүүлэх хэрэгцээ шаардлага гардаг байв. Гадны лабораторт нэг ширхэг нарийн бэлдэц дээр элэгдлийн туршилт хийлгэхийн тулд 50-80 мянган төгрөг төлдөг байснаа дугуйлангийн ахлагч, багш Г.Оюунсүрэн дурссан. Одоо тэд өмнөх төслийн урамшууллын мөнгө, өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан энэхүү төхөөрөмжийг бүтээснээр олон давуу талыг бий олгожээ. Тухайлбал, механикийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад идэвхтэй сургалтын аргаар сургалт явуулах, гараар тоног төхөөрөмж хийж сурах, практик дадал олгох, судлаач багш нар туршилт хийх нөхцөл бүрдсэнийг нүдээр үзлээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь оюутнуудад зөвхөн онолын мэдлэг олгодог байсан бол одоо гараар барьж, биеэр мэдэрч, туршилт хийх боломжийг олгож байгаа нь хамгийн том өгөөж юм. Тэд бэлдэц бэлдэхийн тулд мөн металл зүсэгч машин хийжээ. Энэхүү машин нь Засвар механикийн завод, Чанарын хяналтын хэлтэст байдаг хэдий ч өөр цех, хэлтсийн ажилчдын чөлөө завыг харж, цаг алддаг байсан учир өөрсдөө бүтээхээр шийдсэн нь амжилттай болж. Үүнийгээ дагуулаад олон төхөөрөмж хийж, илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажил гээд бүтээл ар араасаа ундарч байгаа гэнэ. Цаашид гадны байгууллагын эд ангийн элэгдлийн туршилтыг хийж өгч орлого олох боломж ч харагдаж байлаа. Бүтээмж чанарын “Динамик” дугуйлангийнхан аливаа ажлыг хийхэд санаачилгаас гадна сэтгэл зүтгэл маш их хэрэгтэй гэж ярьсан. Үнэндээ тэд үйлдвэрийн хэмжээний шилдэг дугуйлан болтлоо төсөлт ажил, жижиг сайжруулалтыг тасралтгүй хийсэн. Өмнөх төслийнхөө урамшууллын мөнгөөр дараагийн ажлаа хэрэгжүүлэх зарчмаар ажиллана. Халааснаасаа хэд гурван төгрөг гаргах бүр энүүхэнд. Элэгдлийн туршилтын энэ төхөөрөмж нь тэдэнд 800 мянган төгрөгийн урамшуулал авчирсан. 

      Дугуйлангийн ахлагч, докторант багш Г.Оюунсүрэн, Л.Ундраа нар өнгөрсөн хавар “Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагаанд оюутнуудтай оролцоод тэргүүн байрт шалгарсан юм. Хоёр багш нь шилдэг удирдагчаар тодорсон. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагааны тооцоолол, томъёолол, макет загвар хийсэн нь одоо ШУТИС-ийн музейд хадгалагдаж байна. Бүтээмжийн төсөлт ажил хэрэгжүүлэхэд оюутнуудын дэмжлэг оролцоо их. Тэд ч сэтгэхүй хөгжүүлдэг, олон талын мэдлэг, мэдээлэл олж авдаг бүтээмжийн үйл ажиллагаанд оролцохдоо дуртай. Энэхүү төслийн удирдагч, доктор, дэд профессор Б.Пүрэвдорж бол “Динамик” дугуйлангийн тулах цэг, түших багана гэж хэлж болно. Тэрээр “..Жижиг ч болтугай асуудлыг шийдчих юмсан гэсэн хүсэл зорилго механик инженер болгонд байдаг. Үйлдвэрлэлийн цехийн инженерүүд төлөвлөгөөт даалгавраа биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөдөг болохоор эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх цаг, боломж хомс. Харин үйлдвэрийн дэргэдэх  сургуулийн эрдэмтэн багш нар үүнийг хийх боломжтой. Манай сургууль сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Минийхээр бол эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл гэж байрыг нь солимоор санагддаг шүү” гэж ярихдаа тун сэтгэл хангалуун инээнэ билээ. Бүтээмж гэдэг мөрөөдөл, тэмүүлэл, төлөвлөлт, ажлаа үр дүнтэй хийх арга, амжилтаа ахиулах дадал юм байна. Бүтээмж гэдэг ерөөсөө амьдрал юм байна гэсэн бодол тээн тэндээс гарлаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 4
2023-03-25 | бямба гараг
Нар 06:46 минутад мандаж 19:11 минутад жаргана.

Хаврын дунд хөхөгчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Ярилцлага

wave
А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна
Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна
С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм
Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана
Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна
Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов
Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ
Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ
Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй
Б.БАТЦЭЦЭГ: Ирээдүйд хорт хавдарm нэрвэгдэхгүйн тулд өнөөдрөөс амьдралын зөв хэвшилд суралцаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-03-23
-9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-20°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-24
-3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-25
3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-26
6°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-10°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-27
8°C
Цэлмэг
Салхи: 6м/сек
-6°C
Цэлмэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3527.38 0.0000 %
EUR 3797.58 +0.0103 %
GBP 4324.74 +0.0058 %
RUB 45.69 +0.0046 %
CNY 512.0 +0.0001 %
KRW 2.69 -0.0074 %
CAD 2573.23 +0.0012 %
NZD 2191.74 -0.0066 %
AUD 2361.23 +0.0006 %
JPY 26.6 -0.0120 %
HKD 449.51 +0.0000 %
SGD 2639.37 +0.0045 %
CHF 3821.85 +0.0052 %
SEK 340.62 +0.0164 %
TRY 185.32 -0.0009 %
THB 102.44 -0.0104 %