“Эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо” чуулган боллоо

     Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МЭХ-ны Орхон аймгийн салбар зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан баярын хурал өнөөдөр Соёл, урлагийн цогцолборт боллоо. Хурлын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, МЭХ-ны Орхон аймгийн салбарын анхны дарга Л.Дуламсүрэн, МЭХ-ны Орхон аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор нарын албаны хүмүүс болон Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцов. 

     Баярын хурлыг МЭХ-ны Орхон аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа нээж үг хэлэв. Тэрбээр “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бүх хүмүүст энэ түүхэн баярт өдрийн мэндийг хүргэе. МЭХ-ны Орхон аймгийн салбар зөвлөл 2019 онд шинэчлэн байгуулагдаж, тэргүүнээ сонгон, тэргүүлэгч гишүүдээ дэмжин хуралдаж байсан нь саяхан мэт боловч дөрвөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Орхон аймгийн нийт хүн амын 51,6 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж тэдэнд хүрч үйлчлэхийн төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хоёрд нь цар тахлын амаргүй хүнд үеийг даван туулсан. Ийм хүнд үед ч Эмэгтэйчүүдийн байгууллага бүсгүйчүүддээ хүрч, тэдний дуу хоолой болж, сэтгэлийн дэм өгч, амьдрах арга ухаанд сургах чиглэлээр хамтран ажилласаар өнөөдөртэй золгож байна. Энэ онд спортлог байж, бүсгүйчүүд хамтдаа асуудлыг авч хэлэлцсэн, эрүүл мэнддээ анхаарсан, баг хамт олон болохын төлөө нэгдэж, биесээ ойлгон ажиллахыг зорьсон. Бид 21 баг, салбар зөвлөлийн байгууллагуудын дунд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан спортын гурван төрлийн тэмцээн зохион байгууллаа. Эрдэнэт хот анх удаа Эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг баталсан аймаг боллоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийх ажлаа жил бүр төлөвлөөд явж байгаа. Цаашид ахмад, дунд, залуу гурван үеийн алтан хэлхээн дээр Эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаа явагдах болно. Мөн Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар дэмжин ажилладаг бүх байгууллагын удирдлага, хамт олонд эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье” гэв. 

     Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат хэлсэн үгэндээ, “Дэлхийн улс орон хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засаг, улс төр, нийгэм, гэр бүлийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, нэмэгдүүлэхэд өөр өөрийн арга барилаар анхаарал хандуулж ирсэн. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч улс төр, нийгмийн аль ч салбарын албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байгаа нь бид хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, эмэгтэйчүүдийг дэмжих, идэвхжүүлэх зүй ёсны шаардлага гарч байгаагийн илрэл юм. Иймээс Орхон аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд анх удаа Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрх, хөгжил, өнөөгийн байдал, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, тодорхой үр дүн гарч байгаад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон хувиасаа талархалтай хандаж байна. Орхон аймагт 56 мянган хүн ажил хөдөлмөр эрхэлдгийн 48 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд хүнс, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлдвэр бусад салбарт ажиллаж улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Орон нутгийн зүгээс баримталж буй бодлого үргэлж эмэгтэйчүүд, хүүхэд багачуудад ээлтэй байж, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг дэмжиж, төр болон хувийн хэвшлийн байгууллагатай харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн арвин туршлагаа үргэлжлүүлэх болно” хэмээн онцлов. 

     Дараа нь МЭХ-ны Орхон аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа хийж хэрэгжүүлсэн ажлаа товч тайлагнаж, “Шүүдэр охидын төв”-ийн гишүүн Д.Анх-Эрдэнэ “Ирээдүйн ээжийн асуудал” сэдэвт илтгэл тавив. Мөн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан шатар, дартс, волейболын тэмцээнд амжилттай оролцож эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдад шагнал гардууллаа. Түүнчлэн МЭХ, Орхон аймгийн салбар зөвлөлүүдийн шагналыг гардуулж, хүндэтгэлийн концерт тоглосноор Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын үйл ажиллагаа өндөрлөлөө. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 4
2023-03-25 | бямба гараг
Нар 06:46 минутад мандаж 19:11 минутад жаргана.

Хаврын дунд хөхөгчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Ярилцлага

wave
А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна
Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна
С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм
Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана
Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна
Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов
Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ
Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ
Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй
Б.БАТЦЭЦЭГ: Ирээдүйд хорт хавдарm нэрвэгдэхгүйн тулд өнөөдрөөс амьдралын зөв хэвшилд суралцаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-03-23
-9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-20°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-24
-3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-25
3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-26
6°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-10°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-27
8°C
Цэлмэг
Салхи: 6м/сек
-6°C
Цэлмэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3527.38 0.0000 %
EUR 3797.58 +0.0103 %
GBP 4324.74 +0.0058 %
RUB 45.69 +0.0046 %
CNY 512.0 +0.0001 %
KRW 2.69 -0.0074 %
CAD 2573.23 +0.0012 %
NZD 2191.74 -0.0066 %
AUD 2361.23 +0.0006 %
JPY 26.6 -0.0120 %
HKD 449.51 +0.0000 %
SGD 2639.37 +0.0045 %
CHF 3821.85 +0.0052 %
SEK 340.62 +0.0164 %
TRY 185.32 -0.0009 %
THB 102.44 -0.0104 %