Доктор Д.Үүрийнтуяагийн “Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж-үр ашиг” номын нээлт боллоо

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга, бизнесийн удирдлагын доктор Доржсүрэнгийн Үүрийнтуяагийн “Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж-үр ашиг” номын нээлт өнөөдөр боллоо. Номын нээлтийн ёслолд түүний аав, ээж, гэр бүл, найз нөхөд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, хамтран зүтгэгчид, уурхайчдын төлөөлөл хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв. Зохиогч номынхоо эхэнд “Газрын хэвлийн баялаг бол бидний ирээдүйгээсээ зээлж буй өр юм. Харин бид нөөц баялгаа бүтээмж өндөртэй, үр ашигтай ашиглах нь үр хойчдоо үлдээж буй өв юм” хэмээн онцолжээ. Доктор Д.Үүрийнтуяа уул уурхайн үйлдвэрлэлд газрын хэвлийн баялгийг хаягдал багатай бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, баялгийн санг бүрдүүлэн улс орны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг судалж дээшлүүлэх асуудал чухал ач холбогдолтойг номынхоо “дээж үг”-нд цохон тэмдэглэсэн. Иймээс бүтээмж, үр ашгийн онол арга зүйд тулгуурлан өөрийн ажиллаж буй Эрдэнэт үйлдвэртээ түшиглэн уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийн харилцан хамаарал, уялдааг судалж, тэдгээрийг дээшлүүлэх арга замыг тодорхойлох судалгаа хийсэн байна. Түүний судалгааны ажил нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий, хэсэгчилсэн бүтээмжийн үзүүлэлтүүд болон бүтээмж, үр ашгийн хам шинжийг илэрхийлэх Малмквист, Торнквист индексүүдээр хэмжиж, шинжилсэн анхны судалгаа төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн технологийн, эдийн засгийн, хуваарилалтын үр ашгийг Малмквист индексийн үр дүнг ашиглан тооцсон анхны бүтээл болсноороо онцлог юм. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээмж, үр ашгийг сайжруулах арга замыг тусгаж өгснөөрөө практик ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %