Энэ оны хоёрдугаар сард уурхайчид 2225.0 мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөг 100.1 хувиар биелүүллээ. Мөн хөрс хуулалтын төлөвлөгөөг 100.7 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.2 хувиар биелүүлсэн байна. Баяжуулах үйлдвэрт 2680.0 мянган тонн хүдэр өгч төлөвлөгөөг 100.2 хувиар биелүүлж, 52700 тууш метр өрөмдлөгийн ажил хийжээ. Хоёрдугаар сард Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2675 мянган тонн хүдэр боловсруулж төлөвлөгөөг 100.6 хувиар биелүүлэн хүдэр дэх металлын агуулгыг зэсээр 100.9 хувь, молибденоор 101.5 хувь, металл авалт зэсээр 100.3 хувь, молибденоор 138.9 хувиар тус тус биелүүлсэн байна. Баяжмал гаргалтын төлөвлөгөөг зэсээр 100.3 хувь, молибденоор 133.5 хувиар биелүүлэв. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2023 оны 2-р сард үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг төлөвлөгөөнөөс 100-аас дээш хувиар давуулан биелүүлж 3-р сарын ажилдаа ороод байна.
Үйлдвэрлэлийн бүх үзүүлэлт 100 давсан хувиар биеллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















