“Ижийдээ захидал бичээрэй” уралдааны шилдгүүд тодорлоо

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, “Эрдэнэт” телевизээс Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  “Ижийдээ захидал бичээрэй”  уралдааныг 11 дэх жилдээ  зохион байгуулж, өнөөдөр  шилдэг захидлын эздэд шагнал гардууллаа. Хүй орчлонгийн эх ундарга болсон ижий нарыг магтан дуулж, сэтгэлийн үгсээ захидлаар дамжуулан илгээх боломж олгодог энэхүү  уралдааныг өнөө  жил “Ханьдаа захидал бичээрэй”, “Үрдээ захидал бичээрэй” сэдвийн дор өргөжүүлэн, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр  зохион байгуулснаараа онцлог байв. Уралдаанд  122 захидал ирсэн бөгөөд “Ижийдээ захидал бичээрэй” уралдаанд  Барилга засварын цехийн тракторчин Г.Ганзориг тэргүүн байрт шалгарсан бол   Баяжуулах үйлдвэрийн ажилтан Г.Үүрийнтуяа дэд байр, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багш П.Ганзаяа гутгаар байр эзэллээ. “Ханьдаа захидал бичээрэй” уралдаанд  Эрдэнэт үйлдвэрийн ХАБ-ын ажилтан Г.Болормаа түрүүлж, 19-р сургуулийн багш Б.Энх-Октябрь дэд байр, 4-р сургуулийн багш Д.Мөнхнаран гутгаар байр эзэлжээ. “Үрдээ  захидал бичээрэй” уралдаанд Насан туршийн боловсролын төвийн ажилтан Б.Туул тэргүүн байрт шалгарч, 16-р сургуулийн багш Т.Мөнхзул дэд байр, Авто тээврийн цехийн ажилтан Б.Отгонсүрэн гутгаар байр эзэлсэн  байна.   Уралдаан цар хүрээгээ тэлж,  захидлын хэл найруулга, өгүүлэмжийн хувьд ч улам чансаажиж  буйг шүүгчид онцлов. Шилдэг захидлуудыг Хүүхэлдэйн театрын жүжигчид уншиж амилуулж,  үзэгч  олны сэтгэлийг хөвсөлзүүллээ. Шагнал гардуулах ёслолд МУГЖ Б. Сийлэгмаа,  СТА М.Энхтогтох нар ая дуугаа өргөж, хөгжимчин СТА А.Дөвтсүрэн хуучир хөгжмийн аялгуугаар хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %