Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Оюутолгойн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Оюутолгой компанийн тэтгэлгээр уул уурхайн судалгаа шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, тус сургуулийн багш мэргэжилтнүүдийн боловсруулсан “Өндөр нарийвчлалтай бат бөхийн хэмжилтийн Minpraxis туршилтын тоног төхөөрөмж ашиглан Оюутолгойн чулуулагийн массын шинж чанарын тодорхойлолтыг сайжруулах” төслийн хүрээнд энэхүү  тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжих юм.  

     Энэ технологи нь өрөмдлөгийн чөмгөн дээжийг тасралтгүй хэмжиж эрдсийн судал, хувирал, литологийн төрөл зэрэг чулуулгийн шинж чанарыг өндөр түвшинд тодорхойлдог. Хэмжилтийн үр дүнд геотехникийн болон геометаллургийн утгуудыг давхар тодорхойлох бөгөөд тэдгээрийг уурхай болон баяжуулах үйлдвэрийн төлөвлөлт, загварчлалыг сайжруулахад ашиглах боломжтой. Мөн MPT төхөөрөмжийг химийн шинжилгээнд бэлтгэх үед дээж бутлах зорилгоор ашиглаж болно. Түүнчлэн өмнө нь нөөцийн чөмгөн дээжид хийгддэггүй байсан чулуулгийн шинж чанарыг тодорхойлсноор уурхайн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэглэхэд чухал ач холбогдолтой технологи юм байна.  

 

     Дээрх төсөл нь ШУТИС, Оюу толгой, "Рио Тинто Монгол" ХХК-ийн хамтарсан Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, ШУТИС-ийн дэргэдэх Олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээний хүрээнд уул, уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон 7 төслөөс шалгарч, батламжаа гардан авлаа. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %