Засвар, угсралтын цехийнхэн бар жилийн Хөдөлмөрийн аваргуудаа тодруулав

     Засвар, угсралтын цехийн хамт олон улиран одож  буй бар жилийн Хөдөлмөрийн аваргуудаа тодруулан шагналаа.  Хөдөлмөрийн аваргаар  Засвар угсралтын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин, бригадын дарга Э.Оюунболд, Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Р.Шаравнямбуу, Угсралт тохируулгын хэсгийн агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсрагч-засварчин Ч.Азжаргал, Угсралт тохируулгын хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч-засварчин     Т.Батаахүү нар  шалгарав. Цехийн удирдлагууд тэдэнд  аваргын тууз, алд цэнхэр хадаг, идээний дээж бүхий мөнгөн аяга, мөнгөн урамшуулал хүртээв.

     Тус цехийн  хамт олон өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн  томоохон бүтээн байгуулалтуудад амжилттай оролцжээ. Тухайлбал,  Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р ээлжийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,  Өөрөө нунтаглах хэсгийн 4-р ээлжийн өргөтгөлийн ажлын  хүрээнд деталь эд ангиудын холболт, төмөр хийц, төрөл бүрийн шугам хоолойн угсралт суурилуулалтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгчээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны III байрны засварын ажлын агааржуулалтын систем суурилуулах ажлыг амжилттай хийсэн байна. Эдгээр  далайцтай  ажлуудыг хийхэд хамт олноо манлайлан ажилласан шилдэг ажилтнуудаа ийнхүү тодруулжээ. Түүнчлэн өнгөрсөн онд  ажил үйлсээрээ шалгарч Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Засвар угсралтын хэсгийн дарга Лундаагийн Батсайхан, Хөдөлмөрийн хүндэт медалиар  агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсрагч-засварчин Бавуугийн Тодгэрэл,  тоног төхөөрөмжийн засварчин Баасангийн Давааням нар шагнуулжээ. Мөн  Засвар угсралтын хэсгийн ахлах мастер Сапрыкин Виктор Алексеевич “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Хүндэт дэвтэрт бичигдэж, цахилгаан ба хийн гагнуурчин Тэрбишийн Мөнхтөгс Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргаар шалгарчээ.  

Ийнхүү Засвар, угсралтын цехийн хамт олон улирч  буй бар жилээ амжилт бүтээл арвин үдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %