“Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлчид Алтангадас одон ихэрлүүллээ

     XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын босгон дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргадаг “Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлч Түмэндэмбэрэлийн Батчулуун, Ямпилын Энхтуяа нар төрийн дээд шагнал Алтангадас одон хүртлээ. Сониноор овоглосон сэтгүүлчид маань сэтгүүл зүйн салбарт олон жил “дөрөө харшуулан” хамт ажиллахдаа Эрдэнэт үйлдвэрийн өрнүүн амьдрал, ажил үйлс, мянга мянган уурхайчдынхаа хөдөлмөр зүтгэл, шинэ санаа, хосгүй авьяас чадварыг уудлан нээж, тэдэнд урам зориг, урагшлах амьдралын дардан зам татсан. Түүгээр зогсохгүй дэлхийд данстай “Эрдэнэт” хэмээх их үйлдвэрийн түүхийг 20 гаруй жил бичиж “баринтагласан” нь үнэ цэнтэй юм.  

     Сэтгүүлч Т.Батчулуун “Амь сэтгэл”, ”Он цагийн урсгал”, ”Эрдэнэт хүмүүн толь”, ”14 Далай ламын намтар цадиг болоод мэргэдийн цомог оршвой” зэрэг яруу найраг, сэтгүүл зүйн ном бичсэн. Хэвлэл мэдээллийн салбарт 23 жил ажиллах хугацаандаа 1000 гаруй хүний хөрөг нийтлэл, ярилцлага бичсэний зэрэгцээ “Баян-Өндөр хайрхан”, “Эхийн сэтгэл”, “Далд анир”,”Чамайг бодох сайхан” зэрэг 30 гаруй нийтийн дуу, “Онон-Балж домог түүхийн өлгий”, ”Хүнээ хөгжүүлсэн он жилүүд” зэрэг баримтат кино, “Уран бүтээлчийн цаг” 40 гаруй цуврал нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон юм.  

     Нэгэн цагт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны чадварлаг, оюунлаг сэтгүүлчээр тодорч байсан Я.Энхтуяа нь сэтгүүл зүйн зөвхөн нэг төрлөөр дагнан бичдэг бус мэдээ, сурвалжилга, ярилцлага, хөрөг, нийтлэл, тэмдэглэл гээд бүхий л төрлөөр мэргэжлийн мэдрэмжтэй, ур чадвартай бичдэг сэтгүүлч юм. Түүний бичсэн нийтлэл, сурвалжилга, бүтээсэн хөрөг найруулал, ном товхимол бүхэн цаг хугацааны илэрхийлэл, давтагдашгүй нандин түүхийг өгүүлж байдаг онцлогтой. 
Уул уурхайгаар мэргэшсэн сэтгүүлчдийн тэргүүн эгнээнд ганзага нийлэн амжилттай яваа сэтгүүлч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!       


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %