Эрдэнэтийн “Хамбан хоолойт” нэвтрүүлэгч Пүрэвийн Энхтуяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч П.Энхтуяа усан туулай жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Зууны манлай Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын анхны нэвтрүүлэгчдийн нэг тэрбээр орон нутгийн анхны телестуди байгуулагдах үеэс эхлэн өнөөг хүртэл 30 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Тэрээр орон нутагт мэргэжлийн телевизийн урлаг үүсэж хөгжих, тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрийн хэвлэл мэдээллийн алба өргөжин тэлж, бэхжиж ирсэн бүхий л цаг үед анхны нэвтрүүлэгч, уурхайчдын ажил үйлсийг олон түмэнд цэнхэр дэлгэц, радио долгионоор хүргэх нүүр царай, дуу хоолой  болж ирсэн юм. Эрдэнэт хотын  жил жилийн Ардын хувьсгалын их баяр наадмууд, хүндэтгэлийн концерт,  түүхэн үйл явдал, ёслолын үйл ажиллагааг хөтлөхийн зэрэгцээ өөрийн урын санг баяжуулан, уран бүтээлчийн тасралтгүй эрэлхийллээр  “Миний өгүүлсэн хорвоо”,  “Насны гурван судар” уран яруу уншлага бүхий нийтлэл өгүүллэгийн хос ауди цомог гаргаж, сонсогчдынхоо сонорт хүргэжээ. Мөн өөрийн уран бүтээлийн дээжээс нэгтгэн “Сайн уу Сайнаа” тайз дэлгэц хосолсон тоглолтыг анх удаа орон нутагт уурхайчид, үзэгч түмэндээ толилуулсан байна. Түүний санаачлагаар жил бүрийн Мартын 8-ны өдөрт зориулан уурхайчдын дунд зохион байгуулдаг “Ижийдээ захидал бичээрэй” уралдаан нь хүн бүрт ухаарал, хайр энэрлийн хамгийн сайхан үгсийг нэгэн дор цогцлоодог сайхан арга хэмжээ болоод зогсохгүй эдүгээ Орхон аймаг, Эрдэнэт хот даяар өрнүүлдэг үйл ажиллагаа болон өргөжсөөр байна. Ямар ч цаг үед бэлэн байх ёстой телевизийн нэвтрүүлэгчийн хариуцлагатай бөгөөд алдах эрхгүй албанд  үнэнч, цэгцтэй хандаж ирсэн нэвтрүүлэгч П.Энхтуяагийн унаган авьяас, торгон тослог дуу хоолойг нэгэнтээ урлаг соёлын алдартан, мэргэжилнүүд  “Эрдэнэтийн хамбан хоолой”  хэмээн тодорхойлсон байдаг. Ард түмнийхээ сонор мэлмийг баясгаж, соён гэгээрүүлэх үйлсэд хагас жарны турш сэтгэл зүтгэлээ зориулж яваа нэвтрүүлэгч П.Энхтуяа ийнхүү Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн түүхт ойгоор Хөдлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэвтрүүлэгч боллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %