Орхон аймгийн Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан Биеийн тамир спорт хорооны Б зааланд өнөөдөр боллоо. Энэхүү барилдааны шөвгийн дөрөвт Монгол Улсын начин Б.Амарсайхан, Д.Тамир, Б.Төвшинтөгс, аймгийн арслан Б.Очирхүү нар шалгарав. Монгол Улсын начин Д.Амарсайханыг улсын начин Д.Тамир зүүн татан хавирч, улсын начин Б.Төвшинтөгсийг аймгийн арслан Б.Очирхүү баруун шахаж мордох мэхээр тус тус давлаа. Улсын начин Д.Тамир, аймгийн арслан Б.Очирхүүг тахимдаж орхив. Ийнхүү тамираараа улсын цол хүртсэн Д.Тамир начин түрүүлж,аймгийн арслан Б.Очирхүү үзүүрлэлээ. Дашрамд сонирхуулахад Монгол улсын начин Д.Тамир, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нарыг өвдөг шороодуулж улсын цол авсан бөх юм.






Гэрэл зургийг Б.СҮХМЯГМАР















