Бар жилийн аварга баяжуулагчид тодорлоо

    Эрдэнэт үйлдвэрийн цохилох зүрх нь болсон Баяжуулах үйлдвэрийн хамт олон улиран одож буй усан бар жилийн аваргуудаа тодруулж, амжилт ололтоо дүгнэлээ. Өнгөрсөн 2022 он буюу бар жил Баяжуулах үйлдвэрийнхний хувьд арвин их амжилт бүтээлтэй, түүхэн жил байв. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлж, үйлдвэрийн 44 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хэмжээний хүдэр боловсрууллаа. Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлж, хам баяжуулалтын 5 дугаар секцийг бүрэн шинэчилсэн зэрэг түүхэн бүтээн байгуулалтууд бар жилд хийгдсэнийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон аварга баяжуулагчдад шагнал гардуулах ёслолын эхэнд онцлон тэмдэглэж, халуун баяр хүргэв. 

     Мянга гаруй баяжуулагчдыг эгнээндээ нэгтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн хамгийн том цех Баяжуулах үйлдвэрийн бар жилийн “Аварга ажилтан”-аар Тоног төхөөрөмжийн засварчин Г.Бямбадорж, бутлуурчин Б.Эрдэнэбат, Цахилгаан тоног төхөөрөмжийн ээлжийн засварчин Т.Эрдэнэтулга, Х.Хишигбаатар, Х.Түвшинжаргал, хөвүүлэн баяжуулагч А.Мөнхболор, тээрмийн машинч Б.Сонин-Эрдэнэ, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Анохин А.С, цахилгааны инженер Б.Жанцанхорол, тоног төхөөрөмжийн засварчин Н.Будаев, оосорлогч П.Отгонбаатар, хяналтын операторч Б.Одмаа, цахилгаан ба хийн гагнуурчин Д.Рэнцэндорж, Б.Лхагважав, ээлжийн мастер С.Энхтөр, үйлдвэрийн агааржуулалт, агаар солилтын засварын слесарь Н.Мөнхдэлгэр, урвалж уусгагч С.Мөнхтулга, токарьчин Т.Батсуурь, цахилгаан автоматикийн инженер Краснов С.В, тусгай үйлчилгээний автомашины жолооч Л.Мөнхбат нар тодорч,  ажил үйлс, хөдөлмөр бүтээлээ хамт олондоо үнэлүүллээ. Аварга баяжуулагчдын шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх болон Баяжуулах үйлдвэрийн удирдлагууд гардуулж, ирж буй туулай жилд амжилт арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв.  

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %