Хүнд даацын өөрөө буулгагч автомашины 20 хувийг шинэчилнэ

     Авто тээврийн цехийн хамт олон өнгөрсөн оны үйлдвэрлэл, эдийн засгийн тайлангаа 95,5 хувьтай хамгаалжээ. 2022 онд уулын цул тээвэрлэлт, хүдэр, хөрс тээвэрлэлтийн төлөвлөгөөг тус бүр 101,1-ээс дээш хувьтай биелүүлсэн байна. Тус хамт олон 2023 онд 29 сая м3 уулын цул тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 2022 оны тодотголоор батлагдсан хүнд даацын өөрөө буулгагч дөрөв, энэ онд батлагдсан зургаа, нийт хүнд даацын өөрөө буулгагч 10 автомашин худалдан авч, угсарч, ашиглалтад оруулах юм. Энэ нь нийт паркийн 20-25 хувь юм. Эрдэнэт үйлдвэрт ашигладаг өөрөө буулгагч БеЛАЗ автомашины 90 орчим хувь нь камминс хөдөлгүүртэй. Монголд цорын ганц камминсыг төлөөлдөг “Камминс Монголиа” ХХК компанийн удирдлагууд Автотээврийн цехийн энэ төрлийн хөдөлгүүрүүдийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжтэй танилцсан юм. 

Энэ талаар Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж: “Манай цех камминс хөдөлгүүрийг олон жил засварласан туршлагатай ажилчидтай. Бид өөрсдийн хүчээр Камминс хөдөлгүүрийн засвар, түлшний аппаратур засвар, тахир гол өнгөлгөө, форсункны цэвэрлэгээ засвар, мөн тохиргоо хийдэг. Түүнчлэн хөдөлгүүрт их засвар хийсний дараа стендээ ашиглан туршиж зүгшрүүлдэг. “Камминс Монголиа” компанийнхан “Ийм цогц засварын газар байгаа нь сайхан боломж” гэсэн. Тэдний  удирдлагатай бид хамтран ажиллах санал солилцлоо. Үүний үр дүнд бид шаардлагатай зарим засварт ажилчдаа сургах, тухайн компани манайд ажилчдаа дадлагажуулахаар тохиролцлоо.  
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %