Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж ирсэн бодлого хөтөлбөрийн шилдэг жишээ нь тус үйлдвэрийн дэргэдэх “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаа юм. Цогцолборт амралтын бааз, нийтийн хоол, худалдаа, зочид буудал, ресторан, хүүхдийн асрамжийн төв, хүлэмж зэрэг долоон хэсэг харьяалагдаж, нийгмийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр тус цогцолбороос Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, ажилтнууддаа “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж, үйл ажиллагаа, үйлчилгээ, нэрийн бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчиллаа. Мөн цогцолборын авьяаслаг ажилтнууд, “Энэрэл” асрамжийн төвийн хүүхдүүд ая дуу, уран бүтээлийн дээжээ толилуулж, уурхайчдынхаа ажлын нэг өглөөг эгшиг аялгуу, эелдэг харилцаа, амтат зоог ундаатай урам зориг дүүрэн эхлүүлэв. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд нийгмийн чиглэлээр нийт 12 цех нэгж ажилладаг бөгөөд сар бүр өөрсдийн үйл ажиллагаагаа уурхайчдад сурталчлахаар хуваарилж авчээ. Энэ дагуу “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор анхны өдөрлөгийг эхлүүлж, ажил үйлчилгээгээрээ мэндчилж буйг цогцолборын дарга, МУ-ын Үйлчилгээний гавьяат ажилтан И.Жаргалсайхан онцлон нийт нийгмийн цехүүддээ амжилт хүслээ.
"Сэлэнгэ" амралт, аялал жуулчлалын цогцолбор “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0















