“Камминс Монголиа” ХХК Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны санал солилцлоо

     2011 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Камминс Монголиа Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Антони Давид Браун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа нартай өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлтийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тус компанийнхан Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй цорын ганц аж ахуйн нэгж гэдгээ онцлоод, хуурамч сэлбэг хэрэгсэл худалдан авч томоохон эвдрэл гэмтэл, эрсдэл үүрэхгүйн тулд юуг анхаарах, цаашид шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм.

     “Камминс Монголиа Инвестмент” компани Эрдэнэт үйлдвэрийн технологийн тээвэрт ашиглагдаж буй БалАЗ маркийн өөрөө буулгагч автомашины тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл болон тос, тосолгооны материал, хөргүүрийн шингэн, шүүр нийлүүлэх чиглэлийн хамтын ажиллагаагаа урт хугацаанд үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Харин Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нээлттэй тендер шалгаруулалтад идэвхтэй оролцож, чанарын баталгаатай сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал нийлүүлэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санаачилгатай ажиллахыг хүссэн юм. 

     “Камминс Монголиа Инвестмент” ХХК 2021 онд 19 сая, 2022 онд 24 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан бол энэ онд борлуулалтын орлогоо 29 сая ам.долларт хүргэхээр зорьж байгаагаа энэ үеэр танилцууллаа.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
4

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %