Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд ашиглаж байгаа өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, өргүүр, шат, хаалт, хашилт зэрэг тоноглолуудыг баяжуулагчид болон засварчид өнөөдөр нээлттэй дэлгэн танилцууллаа. ХАБЭА-н хэлтэс 1978 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт гарсан үйлдвэрлэлийн осолд судалгаа хийхэд нийт ослын 30 гаруй хувийг ажилтан өндрөөс унаж бэртэл, гэмтэл авсан, эсвэл өндрөөс биет унаж хүн гэмтээсэн тохиолдол байдаг. Иймээс өндрөөс унаж бэртэх эрсдэлийг бууруулах техникийн болоод зохион байгуулалтын олон арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Тухайлбал, өндөрт ажиллах үеийн 40 дүгээр зааврыг шинэчлэн сайжруулж, 2020 оноос хойш аюулгүй ажиллагааны олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, тоноглол, хэрэглэлүүдийг захиалан ашиглаж байна. Түүнээс гадна сургалт, дадлагын ажлыг тогтмол зохион байгуулж байгаа талаар Баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н товчооны дарга Д.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цехийн хамт олон өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны гадна цахилгаанаар болон дизелиэр ажилладаг өргүүр, даацын шат, хаалт, хашилт, татлага олс, бэхэлгээ гээд өндөрт ажиллах үед хамгийн хэрэгцээтэй зургаан төрлийн тоноглолуудыг бусад цехийн ажилтнууддаа дэлгэн танилцуулж, захиалан ашиглахын ач тусыг ийнхүү сурталчиллаа.















