Аж ахуй, үйлчилгээний ажилтан бүр бүтээлч санаачилга хэрэгжүүлжээ

     Эрдэнэт үйлдвэр хэмээх өнөр айлын өнгө үзэмжийг тодорхойлж, үйлчилгээндээ шинэ стандарт нэвтрүүлэн ажиллаж буй Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон  Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан үйлдвэрийн хэмжээнд зарласан “100 бүтээлч ажил”-ын аянд тун идэвхтэй оролцлоо. Ажилтан бүр нэг санаачилга гарган хэрэгжүүлсэн нь хамт олны халуун дулаан уур амьсгалд илч нэмээд зогсохгүй олон асуудал бэрхшээлийг богино хугацаанд шийдвэрлэсэн байна. Тухайлбал, сантехникийн засварчин А.Ариунбилэг усан оргилуурын хаягдал усыг ногоон байгууламжийн усалгаанд дахин ашиглах санаа дэвшүүлж, гар хийцийн шинэ тоноглол хийн усалгааны системтэй холбосноор хэмнэлт гаргах нөхцөл бүрдүүлсэн юм. Усан оргилуур нэг удаагийн дүүргэлтээр 130 тонн ус сордог бөгөөд бохирдлын улмаас хаягдал ус болдог байсныг эко байгууламжийн усжуулалтад ийн хэрэглэх болжээ. Харин гагнуурчин Д.Баатар усалгааны шугам хийснээр ногоон байгууламж услахад урт шланк зөөж, чирч явах ажлыг хөнгөвчилсөн байна. Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин И.Цогбадрах Ерөнхий захиргааны I байрны гадна талд щит самбар хийж байрлуулснаар цахилгаан доголдохоос урьдчилан сэргийлсэн бол цахилгаанчин Б.Энхманлай захиргааны II байрны цахилгаан тоноглолуудын хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болтлоо элэгдсэн утсыг өөрийн санаачилгаар сольж шинэчиллээ. Мөн цахилгааны механик Ц.Эрдэнэболд венткамерийн өрөөний зай талбайг ашиглан яаралтай үед хэрэглэх цахилгаан, сантехникийн сэлбэг хэрэгсэл хадгалах агуулах шинээр тохижуулжээ. Харин гагнуурчин Ч.Эрдэнэбаяр захиргааны I байрны арын хаалгаар өвлийн улиралд хүйтэн агаар нэвтэрч, алба хаагчдын ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлдөг байсныг засварлаж, дулаан алдалтын асуудлыг бүрэн шийдсэн байна.

     Түүнээс гадна Үйлчилгээний I хэсгийн мастер Б.Энхмандах хог хаягдлын менежментийн бодлогыг дэмжиж, хоёр дахь түүхий эд болох хуванцар савыг ангилан ялгах сетик төмөр хогны сав хийсэн нь “нүдээ олжээ”. Мастер Д.Амаржаргал ажилчдынхаа дунд баасан гараг бүр “Бүтээлч эмэгтэйчүүдийн цаг” гаргаж, сурсан мэдсэнээ бие биедээ зааж сургах боломжийг олгож, сэтгэл зүйн болон харилцаа хандлага, ур чадварын сургалт явуулж хэвшжээ. Харин цехийн дарга Б.Туяа ажилчдынхаа хүүхдүүдийг “Үүргэвчтэй аялал”-д урьж, гэр бүлийн өдөрлөг зохион байгуулсан байна. Химийн машинч Ё.Энхмаа ТОП хувцас угаасны дараа зөөвөрлөх зориулалтын, авсаархан цүнхнүүд оёж хаягжуулан соёлтой үйлчилгээ нэвтрүүллээ. Ингэснээр угаасан хувцас бохирдох, үрчийх асуудал үгүй болсон байна. ХАБ-ын инженер Б.Нэргүй техникийн ажилтнууддаа засвар үйлчилгээ хийхэд саад болохооргүй, биед эвтэйхэн хантааз захиалан оёулжээ. Харин үйлчлэгч Ц.Буянхишиг захиргааны I байрны гадна гарын доорх материал ашиглан шувууны үүр, тагтааны суудал хийсэн нь экологид ээлтэй бүтээлч ажил болсон харагдана. Албан тасалгааны үйлчлэгч С.Нандинцэцэг хаягдал батарей хадгалах сав бүтээж, Ш.Дэмчигмаа 2022 онд төрсөн нярай хүүхдүүдэд баривч урлаж, сэтгэлийн бэлэг барьсан бол Ш.Өлзиймаа “Гэрээр зохиолын ном олгох” булан ажиллуулж, оюун тэлэх бүтээлч ажил өрнүүлжээ. Э.Саруул ажилтнуудын дунд хандивын аян өрнүүлж, хичээлийн хэрэглэл, хувцас, эд зүйлс цуглуулж “Энэрэл” төвийн хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг барьсан бол Ж.Ариунчимэг “Хариу нэхээгүй тус” аян өрнүүлж, 40-өөд иргэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, үйлчлэгч Я.Цэгмэд-Од ажилчдадаа хөөрөгний даалин, аяганы уутан дээр зүү ороох оёдол зааж, Т.Жавзан дээл эсгэж оёх, сампин зангидах сургалт явуулжээ. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %