Үүсмэл ордын нөөц баталгаажсанаар катодын зэс үйлдвэрлэх төсөл хэрэгжих нөхцөл бүрдсэн

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн жил Эрдэнэтийн-Овоо ордын исэлдсэн хүдрийн 8А, 12, 2Б овоолгын нөөцийг тооцоолж, тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны хэлэлцүүлэгт хамгаалж, үүсмэл ордын нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн. Энэ ажлын хүрээнд Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Хүдрийн төрөл, бодисын найрлага, технологийн шинж чанар, уусгалтын технологийн судалгаа” болон “Ашигт малтмалын ордын уул-техникийн нөхцөл, урьдчилсан техник эдийн засгийн үнэлгээ”-ний технологийн туршилт, эрдсийн судалгаа хийжээ. Мөн Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийн шинж болон баяжигдах чанарыг нарийвчлан судлах, үйлдвэрлэлийн хэтийн төлөвлөлтийн үндсэн өгөгдлүүдийг бий болгох зорилгоор ашиглалтын болон гүйцээх хайгуулын 12000 тууш метр өрөмдлөгийн чөмгөн дээжид туршилт судалгааны ажил хийж гүйцэтгэсэн байна. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан “Эрдэс баялгийн нөөц өсгөх” төслийн хүрээнд Шандын ордын зэс-молибдены хүдрийн баяжигдах шинж чанарыг судлах шаардлага үүссэн. Энэ ажлын хүрээнд зэс-молибдены хүдрийн технологийн туршилт, судалгааны ажлыг Судалгаа, шинжилгээний хүрээлэнд хийжээ. Тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд 2023-2024 онд ядуу агуулгатай хүдрийн 9-р овоолгын дээж болон Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлын хүрээнд технологийн туршилт, судалгаа хийхээр бэлтгэл ханган ажиллаж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %