Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “100 бүтээлч ажил” аян өрнүүлсэн. Энэ хүрээнд Засвар механикийн завод өндөр үр бүтээлтэй дөрвөн ажил төлөвлөн, 100 хувь гүйцэтгэжээ. Тухайлбал, З.Рэнцэндаш ахлагчтай “Металл боловсруулалт-машин үйлдвэрлэл” баг подпятник шинээр үйлдвэрлэснээр Баяжуулах үйлдвэрийн худалдан авалтын бараа материалын зардлаас жилд 476.3 сая төгрөг хэмнэх боломж бүрдүүлэв. Мөн Л.Энхтөрөөр ахлуулсан “Эрчим хүчний тоног төхөөрөмжүүд болон инженерийн байгууламж” баг “Тоосыг усан хөшгөөр дарах, цэвэрлэх төхөөрөмж” төсөл хэрэгжүүлснээр эд ангийн болон иж бүрэн үйлдвэрлэлээс хамаарч нэгжээс 52-302 сая төгрөгийн хэмнэлт бий болгох аж. Б.Наранбаатар ахлагчтай “Металл хийц, стандартын бус тоног төхөөрөмж үйлдвэрлэл” багийнхан ЭКГ-12 маркийн экскаваторын 12 м3-ийн багтаамжтай шанага үйлдвэрлэснээр Ил уурхайн худалдан авалтын зардлыг 1.1 тэрбум төгрөгөөр бууруулах боломж бүрджээ. Түүнчлэн А.Ууганбаяр ахлагчтай Резинэн техник үйлдвэрлэлийн баг “Гидроциклон 1400”-г үйлдвэрлэснээр байгальд үзүүлэх үйлдвэрлэлийн нөлөөллийг багасгасан байна.
2023-03-25
Билгийн тооллын 4