“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Эрдмийн баяр” болж ШУТИС, МУИС-ын төгсөгч нар ромбо, дипломоо гардлаа

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын 24 дэх төгсөлт, “Эрдмийн баяр” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр Соёл, урлагийн цогцолборын их танхимд зохион байгуулагдлаа. Эрдмийн баярт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд, доктор, профессор, эрдэмтэн багш нар оролцож, төгсөгчдөд ромбо, дипломыг нь гардуулан, амжилт хүсэж, баяр хүргэлээ.  

“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нээж үг хэлсэн. Тус сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд Ахлах сургууль олон улсын кэмбриджийн хөтөлбөрийн анхны элсэгчдээ авсан, мэргэжлийн боловсрол 3 жилийн хугацаагаар олгох политехникийн коллеж үйл ажиллагааг эхлүүлсэн, мөн олон улсад ажиллах эрх бүхий анхны гагнуурчдыг бэлтгэн төгсгөсөн зэрэг онцлог ихтэй жил болж байна.    

Тус сургуулийг энэ жил 3,2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн гурван төгсөгч Эрдэнэт үйлдвэрт ажиллах урилга гардан авлаа. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр онц дүнтэй төгссөн Пүрэвсүрэнгийн Ганзаяа, Паньджүгний Дорж, Цахилгааны инженер мэргэжлээр онц дүнтэй төгссөн Энэбишийн Долгормаа нарт Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон гардуулан өгсөн юм. Энэ үеэр Ерөнхий захирал, төгсөгч нарт хандан хэлсэн үгэндээ, “Сургуулийн танхимдаа эрдэмтэн багш нараараа заалгасан эрдэм мэдлэгээс гадна амьдрал дээр, ажил дээр сурах арвин их мэдлэгийн далай та бүхний өмнө байгаа. Оюутан хүн сургуульдаа инженер, техникийн ажилтан хүний эзэмших ёстой мэдлэгийн ердөө 30 хувийг эзэмшдэг гэдэг. Тэгвэл үлдсэн 70 хувийг цаашид туулах амьдрал дээр, ажил дээрээс олж авдаг, улам бэхжүүлдэг, баталгаажуулдаг гэж үздэг. Тиймээс төгсөгч нар маань цаашид улам сайн мэргэжилтэн, сайн ажилтан, сайн иргэн болох, улсдаа урдаа барих шилдэг, тэргүүний инженер, техникийн ажилтан болох зам та бүхний өмнө нээлттэй байгаа” хэмээн хэлж, цаашдын ажил амьдралд нь ерөөл өргөсөн.   

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн Эрдэнэт сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүрэлдэхүүнд нэгтгэх шийдвэр гарсан. Эрдмийн баярын үеэр тус сургуулийн 59 багш, ажилтанд, Эрдэнэт үйлдвэрийн шинэ ажилтны тэмдэг, дэвтэр, дурсгалын зүйл гардуулан өглөө.  Энэ хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС болон МУИС-ийг магистрын 7 хөтөлбөрөөр 64, бакалаврын 6 хөтөлбөрөөр 33, нийт 97 төгсөгч ийнхүү нэг дор дипломоо гардан авч байгаа нь энэ удаагийн “Эрдмийн баяр”-ын онцлог боллоо. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %