Ажлын байран дахь хорт утааг дөрөв дахин бууруулжээ

     Засвар, механикийн заводын Механик цехийн ажилтнууд санаачлан ажлын байран дахь хорт утааг 3-аас 4 дахин бууруулжээ. Механик цехийн Металл хийцийн хэсэг дэх плазмаар боловсруулах суурь машинд зүсэлтээс хорт хий болон утааны ялгарах хэмжээ хэт өндөр гардаг нь хэмжилтээр тогтоогдсон. Үүнийг шийдэх зорилгоор  суурь машин дээр сорох төхөөрөмж шинээр хийж суурилуулснаар утаа, хорт хий багасаж, хэвийн хэмжээнд очжээ. Урлан бүтээх хэсэгт мөн химийн хорт бодисоос агаарт ялгардаг үнэртэй ажлын байр бий. Түүнд мөн сорох төхөөрөмж хийж байрлуулсан нь ажлын орчныг таатай болгож, улмаар ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй ажил болжээ. Механик цехийн хамт олон өнгөрсөн онд ажлын байрыг сайжруулах, ажилчдын ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор найман ажил хийжээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.