Баяжуулах үйлдвэрийн бүтээмж чанарын “Эрдэнэс” дугуйлан 18 дахь жилдээ бүтээмжийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Тус дугуйлангийн санаачилсан “Хоёрдугаар шатны ангилагчийн элсний хошууны ашиглалтыг нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжсэнээр жилд 364 сая төгрөг хэмнэх боломж бүрдэв. Түүнчлэн бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашиг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр хөнгөвчлөх үйл ажиллагаанд ажилтнуудыг татан оролцуулах нь “Эрдэнэс” бүтээмж чанарын дугуйлангийн нэг зорилго юм. Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж чанарын дугуйлангуудын үйл ажиллагааны талаар бүтээмж, инновацийн мэргэжилтэн А.Саруултуяа: “Манай цехэд бүтээмж чанарын олон дугуйлан үр ашигтай ажилладаг. Эдгээр дугуйлангуудын санаачилсан төсөл болон жижиг сайжруулалтын ажлын үр дүнд үйлдвэрлэлийн процесс сайжирч, ажлын байрны эрсдэл бууран, аюулгүй орчин бүрдэж, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа уртсаж, хөдөлмөр хөнгөвчлөгдөж байна. Өнгөрсөн онд манай цехийн бүтээмж чанарын дугуйлангууд 94 төсөл, 159 сайжруулалтын ажил гүйцэтгэсэн. Үүний үр дүнд нийт 12,6 тэрбум төгрөгийн эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллалаа” хэмээн онцлов.
Элсний хошууны ашиглалтыг нэмэгдүүлснээр 364 сая төгрөг хэмнэнэ
-
- Мэдээ
- 20/01/2023
- 139
- 0

Энэ мэдээ танд ямар санагдав?
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх
Гэр бүлийн цасны баяр боллоо
- 30/01/2023
Тээврийн хэрэгслийн Улсын үзлэг эхэллээ
- 25/01/2023
ТАВАН АВТОБУСААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙВ
- 23/01/2023
Скаутууд танхимын “Майхан цугларалт” хийлээ
- 21/01/2023
COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар
- 30/04/2021
Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг зогсоолоо
- 14/11/2020
Өөр “Ертөнц”
- 16/11/2021
Мэдээний ангилал
- Мэдээ мэдээлэл(79)
- Мэдээ(3502)
- Ярилцлага(256)
- Хөрөг(30)
- Эрдэнэтээ дэмжье(2)
- Өглөөний сэргээш(11)
- Сурвалжилга(40)
- Энэ өдөр(5)
- Тодруулга(41)
- Гадаад мэдээ(2)
- Онцгой комисс(16)
- Нийтлэл(3)
- Mine & Science(1)