Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд зочиллоо

     Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монголд анх байгуулагдсан Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Эрдэнэт үйлдвэр дэмжиж 2031 онд хүртэл хугацаанд 100 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд зууны манлай үйлдвэр Ойн инновацийн “Эрдэнэт” парк байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь 1000 тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв юм. Энд нэн ховор, ашигт болон модлог ургамлын үрийн сан бүрдэж, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийгдэн, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжих үндэс бүрдэж байгаа юм. Түүнээс гадна Ойн инновацийн “Эрдэнэт” паркийн бүрэлдэхүүнд 1000 тонны хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500 м3 ашигт бактери бүхий үржил шимт хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор багтаж байгааг Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга Я.Ариунзул энэ үеэр танилцууллаа. Мөн 2022 онд хийсэн ойжуулалт, түүний үр дүн хийгээд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэд энэ онд “Сэлэнгэ” амралт хүртэлх авто зам дагуу болон Хамрын хийд, Богд уул, Бурхант цогцолбор тус бүрд нэг сая мод, Мод үржүүлгийн газрын хамгаалалтын зурваст 500 мянга, Хаягдлын аж ахуйд дахин 500 мянган мод нэмж тарихаар төлөвлөжээ. 

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалалт хийгээд химийн бодис, хог хаягдал, цагаан тоос дарах чиглэлд авч хэрэгжүүлж буй ажил, түүний үр дүнгийн талаар танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нөхөн сэргээлтийн ажлыг 2007 оноос Ил уурхайн хоосон чулуулгийн 3-р овоолго дээр эхлүүлсэн. Одоогоор техникийн нөхөн сэргээлт 40,3 га талбайд, биологийн нөхөн сэргээлтийг 38,2 га-д хийж, зургаан төрлийн 61000 мод тариад байна. Дүйцүүлэн хамгааллын хүрээнд “Ногоон төгөл” төслийг 2013 оноос хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 30 га талбайд 24 төрлийн 16100 мод тарьж ургуулжээ. Түүнээс гадна цагаан тоос дарах олон арга хэрэглэж байгаагаа танилцуулаад үүний дотор шинэ “питросойл” полимер найман тонн урвалжийг Хаягдлын аж ахуйн өвлийн булинга хаялтын ПК-46.50 тэмдэгт орчмын 8,6 га хуурай талбайд туршихад тоос дахин дэгдээгүйг онцолсон юм. 

Уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэр ирэх жилүүдэд хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх бөгөөд энэ нь цагаас тоос бууруулах бодитой шийдэл болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагааг түгээх, шинэ хаягдлын аж ахуйн газрын асуудлыг оновчтой шийдэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.     

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %