Ашигласан батарей хадгалах бичил сав бүтээв

     Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг угтаж Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд 100 бүтээлч  ажлын уралдаан зарласан. Уг уралдаанд зориулан үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэнгийн бүтээлч сэтгэлгээтэй залуус санаачлан хаягдал материал ашиглаж, батарей хадгалах сав хийсэн байна. Хэрэглэсэн батарейг хадгалах энэхүү савыг хаягдал бүтээгдэхүүн болох цаасны гол ашиглаж хийжээ. Ашигласан батарейг байгальд хортой хаягдал хог гэж үздэг. Тэгвэл батарей хадгалах сав хийснээр асуудлыг бага ч болов эмх цэгцэд оруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Хаягдал батарей хадгалах савыг Зураг төслийн хүрээлэнгийн тэргүүлэх инженер А.Соджаргал санаачилсан бөгөөд өнөөдөр Аж ахуй, үйлчилгээний цехэд 170 ширхгийг хүлээлгэн өглөө.

Энэ талаар Зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамир: “Эрдэнэт үйлдвэр ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажилладаг. Сүүлийн нэг жил зургаан сарын хугацаанд гарсан цаасны гол ашиглаж энэ батарейны савыг хийсэн.  Тус хүрээлэнгийн 10 залуу энэ бүтээлч ажилд оролцлоо. Бид ажлын бус цагаар хоёр сар ажиллаж нийт 170 сав хийсэн.  Энэ нь компьютерын гар, хулганад хэрэглэгддэг хуруу зай буюу тусгай хог хаягдал хийх зориулалттай бичил сав юм. Иймээс оффисын ажилчдын ширээн дээр байрлуулах боломжтой шинэ бүтээгдэхүүн болсон.  Тусгай хог хаягдал учраас Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, холбогдох байгууллагад нь нэгдсэн журмаар өгч устгал хийлгэх ёстой. Уг зайны сав дүүрсэн тохиолдолд хэрэглэгчид Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгөх шаардлагатай. Бүх газрууд батарей хэрэглэж байгаа. Иймээс аймгийн хэмжээнд батарейн савыг түгээх боломж бий. Цаасны гол нь манай бүтээгдэхүүний хаягдал учраас энэ савыг хийгээд явах боломжтой юм” хэмээн онцлов.

Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа: Уул уурхайн 100 жилийн түүхэн ойг угтсан уралдаанд зориулж Зураг төслийн хүрээлэнгийн бүтээлч залуус маш хэрэгцээтэй, хаягдал батарей хадгалах хогийн сав санаачилж хийлээ. Өнөөдөр манай цехэд 170-ыг хүлээлгэн өгсөнд их баярлалаа гэж хэлэх байна. Манай цехийн ажилчид байгаль орчинд хортой хог хаягдлыг ангилан ялгаж ажилладаг. Энэ тал дээр санаачилсан ажлууд бий. Бид үйлдвэрийн захиргааны нэг, хоёрдугаар байрны коридоруудад батарей хаях савууд байршуулсан. Эдгээр залуус ашигласан батарейгаа өрөөн дотроо саванд хийх нөхцөлөөр хангаж өглөө. Мөн хоёр, гурван жил ашигласан батарейг найдвартай саванд хадгалж, дүүрэхээр нь зориулалтын дагуу устгах аргыг тооцсон маш үр дүнтэй ажил болсон байна” гэв. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %