Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчны лабораторид итгэмжлэлийн гэрчилгээ олгов

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны лаборатори тав дахь удаагаа итгэмжлэгдлээ. Шинэ оны өмнөхөн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 шинэчлэгдсэн стандартын шаардлага хангасан тул Стандартчилал, хэмжил зүйн газраас тус лабораторид дөрвөн жилийн хугацаатай итгэмжлэлийн гэрчилгээ олгосон байна.  

2008 онд ашиглалтад орсон Байгаль орчны лаборатори нь үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйл хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг тогтоохоор бүтцийн нэгжүүд болон “Эрдмин”, “Ачит-Ихт” зэрэг гэрээт компаниудын үйл ажиллагаанаас үүсэх бохирдолтод хэмжилт, шинжилгээ хийж, хяналт тавин ажилладаг. ОХУ, ХБНГУ, АНУ-д үйлдвэрлэгдсэн, орчин үеийн шинжилгээний багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчны лаборатори өнгөрсөн жил хөрснөөс 69 дээж авч 12 үзүүлэлтээр 828 шинжилгээ, усны 375 дээжид 6-28 үзүүлэлтээр 9532 шинжилгээ, агаар дээр 217 дээжид 3-14 үзүүлэлтээр 2638 шинжилгээ хийжээ. Ингэхдээ Ус, цаг уурын шинжилгээний төвийн Байгаль орчны лабораторитой хамтарсан шинжилгээ хийж, үр дүнгээ харилцан солилцож үнэлэлт дүгнэлт гаргадаг. Шинжилгээний дүгнэлтээр Эрдэнэт, Хангал, Орхон голын усны бохирдол, чанарын зэргээрээ гуравдугаар ангилалд буюу бага бохирдолтой гарчээ. Үйлдвэрийн хүрээлэн буй орчны агаарт тоосжилт, хийн найрлагын хэмжээг шинжлэхэд агууламж стандарт хэмжээнээс давсан үзүүлэлт байдаггүй байна. Харин Ил уурхайн тэсэлгээний үед тоосжилт стандарт хэмжээнээс нэг дахин өндөр гарах түр зуурын тохиолдол байдаг гэж лабораторийн эрхлэгч С.Баялаг мэдээллээ.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %