“Илүүдэл жингээ хаячихъя л даа” төсөлд 30-аад ажилтан хамрагдаж байна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч нар Залуучуудын холбоо, Спорт цогцолборын хамт олонтой хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтээр жингээ бууруулах шаардлагатай, хөдөлмөрийн ид насны залуусын бодисын солилцоог эрчимжүүлэх, илүүдэл жинг дасгал хөдөлгөөнөөр бууруулах, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшүүлэх төсөлт ажил санаачлан хэрэгжүүлж байна. Тус эмнэлгийн эмч нар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын сүүлийн зургаан жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтэд судалгаа хийхэд 60 гаруй хувь нь илүүдэл жинтэй, үүнээс шалтгаалсан сахар, шээсний хүчил ихсэх зэрэг бодисын солилцооны өөрчлөлттэй, халдварт бус өвчинд өртөмтгий байгаа нь ажиглагджээ. Өнгөрсөн 11-р сард эхэлсэн “Илүүдэл жингээ хаячихъя л даа” уриатай аянд Эрдэнэт үйлдвэрийн 30-50 насны 30-аад ажилтан өөрийн хүсэлтээр хамрагдаж байна. “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, сувилагч, хоол зүйч, сэтгэл зүйчээс бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдвэрийн ажилчид, Залуучуудын холбооны тэргүүлэгчидтэй хамт дөрвөн хэсэгт хуваагдан өртөөчилсөн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд “Цагаан”, “Цэнхэр” багийнхан буухиа, волейболын тэмцээн зохион байгуулсан бол ирэх амралтын өдрүүдэд “Шар”, “Улаан” баг ууланд алхалт, цасны баяр, эрүүл хоолны өдөрлөг явуулахаар төлөвлөжээ. Түүнээс гадна долоо хоног бүр бүжгийн сургалт явагдаж, оролцогчид бассейн, фитнесээр давхар хичээллэж байна. Одоогоор оролцогчид 2-7 кг жин хаясан амжилттай явна гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх төвийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Мөнхжаргал мэдээллээ.  

Уг төсөлд оролцогчид Бодисын солилцоо, Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа, Таргалалт, инсулиний дөжрөл, Уламжлалт идээ ундаа, Илчлэг, шимт бодисын ойлголт, Хувь хүний хандлага, Архины шалтгаант элэгний өөхлөлт зэрэг сэдвээр 17 удаагийн сургалтад танхимаар болон цахимаар хамрагдаж эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлжээ. Төслийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын эхээр өндөрлөж, үр дүнгээ тооцох юм.    

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %