Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны спартакиадын ялагчид аваргын цомоо гардлаа

     Өнгөрсөн оны турш Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын дунд спортын 15 төрлөөр өрнөсөн 42 дугаар спартакиад дүнгээ гаргаж, ялагчдаа тодрууллаа. Мөн уламжлалт өвлийн 13 дугаар спартакиад өндөрлөж, тэргүүн байрын баг тамирчид шагналаа гардав. Тус үйлдвэрийн нийгмийн чиглэлийн бодлого хөтөлбөрүүдийн томоохон хэсэг болох уурхайчдын спартакиад өнгөрсөн онд 42 дахь жилдээ зохиогдож, нийт 28 цех нэгжийн тамирчид спортын 15 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Аваргуудад цом гардуулахын өмнө Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэр үеийн үед их спортыг дэмжин хөгжүүлэх чиглэлд санаачилгатай ажиллаж ирсэн. Үүний нэгэн том баталгаа нь спортын иж бүрэн барилга байгууламжийг цогцлоож, орчин нөхцөлийг бүрдүүлж, Хангарьд палас, “Сархиа” байгалийн чийрэгжүүлэлт буюу цанын бааз, хөл бөмбөгийн орчин үеийн иж бүрэн ногоон талбай, газрын теннис, байт харвааны талбай гэх зэрэг олон бүтээн байгуулалт юм. Аймаг, бүс, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон олон тамирчид Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж, эндээс улсын аварга, олон улсын хэмжээний мастерууд, олимпын медальтнууд төрөн гарсан. Тэдний үргэлжлэл нь та бүхэн юм” хэмээн баг тамирчдад хандан онцоллоо.

      Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны дунд зохиогддог 42 дахь удаагийн спартакиад, өвлийн 13 дугаар спартакиадын аваргаар Баяжуулах үйлдвэрийн хамт олон тодорч, цомын эзэн боллоо. Мөн өвлийн 13 дугаар спартакиадад нийгмийн цехүүдээс 12-р цэцэрлэг манлайлж, Оёдлын цех, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн баг тамирчид удаалжээ. Харин 42 дахь спартакиадын аварга нийгмийн цехээр Спорт ордныхон шалгарч, удаах байруудыг 12-р цэцэрлэг, Гэрээт цагдаагийн хэлтсийн баг хамт олон эзэллээ. Үйлдвэрлэлийн цехүүдээс спартакиадын дэд аваргаар Засвар, механикийн заводын баг, хамт олон тодорсон бол Ил уурхай, Автотээврийн цех, Цахилгаан цехийн тамирчид удаах байруудад шалгарч, шагналаа гардлаа. Энэ үеэр баг, хамт олноо тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлж, манлайлан зохион байгуулсан зарим цехийн арга зүйч, Спорт цогцолборын багш дасгалжуулагчдыг шагнаж, урамшуулав. Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх “Эрдэнэт үйлдвэр, их спорт хоёр ихэр юм гэж үг бий. Одоогоос 42 жилийн тэртээ Эрдэнэт үйлдвэрийнхэн анхны спартакиадаа зохион байгуулснаас хойш тасралтгүй үргэлжилж байна. Үүний үр дүнд бид Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан спортын наадамд түрүүлж, үүрд хадгалах цомын эзэн болсон. Энэ бол та бүхний гавьяа, хичээл зүтгэл юм. Цаашид ч бид Эрдэнэт үйлдвэр, улмаар эх орныхоо нэр алдрыг тив дэлхийд өргөхөд хамтран зүтгэнэ” хэмээн спартакиадын шагналтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %