Засвар механикийн завод шинэ оны босгон дээр 2022 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа. “Шилдэг мэргэжилтэн”-ээр Уран дархан Ц.Мөнхтогтох, “Шилдэг залуу ажилчин”-аар Тоног төхөөрөмжийн цахилгааны слесарь М.Энхболд, “Шилдэг залуу ажилтан”-аар Инженер технологич Е.Жүзжасар, “Шилдэг шинийг санаачлагч”-аар металл хийцийн хэсгийн мастер Б.Баатархүү, “Шилдэг уран сайханч”-аар тугалган гагнуурчин А.Энхбат, “Шилдэг тамирчин”-аар сантехникийн засварчин Ш.Өлзийсайхан шалгарсан бол “Шилдгийн шилдэг ажилтан”-аар хэвний голч баригч Г.Сүхбаатар тодорчээ. Түүнчлэн, “Уурхайчдын өдөр”-ийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан Тоног төхөөрөмжийн засварчин Ж.Мөнхболд, Пахомов.А.В, Цахилгаан хийн гагнуурчин Ц.Отгонбаяр, Токарьчин Д.Батсүх, Зүсэгч суурь машины операторч А.Даваахүү, Будагчин Э.Нандинцэцэг, Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Г.Эрдэнэдаваа, Салхивч, сантехникийн хоолойн засварчин С.Соронзонболд нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр шагнажээ. Тоног төхөөрөмжийн засварчин Л.Даш-Эрдэнэ, Тойруулан зорох суурь машины операторч Б.Буджав, Резинээр хуяглагч Б.Азжаргал, Гар хэвчин Г.Анхбаатар, Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний цахилгаанчин П.Шинэбаяр, Тоног төхөөрөмжийн цахилгааны слесарь Б.Анхбаяр нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан байна.
Засвар механикийн завод оны шилдгүүдээ тодрууллаа
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















