Эрхүүгийн Үндэсний судалгаа шинжилгээний техникийн их сургуулийн төгсөгчдийн уулзалт боллоо

     Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бол энэ онд ОХУ-д монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Эрхүүгийн Үндэсний судалгаа шинжилгээний техникийн их сургууль /Хуучнаар Эрхүүгийн Политехникийн дээд сургууль/-ийн удирдлагууд Эрдэнэт хотноо зочилж, гурван үеийн төгсөгчдийн уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн анхны дээд сургуулийн нэг болох Эрхүүгийн Үндэсний судалгаа шинжилгээний техникийн их сургууль 96 дахь жилдээ монгол оюутнуудыг бэлтгэж байна. Тус сургуулийн төгсөгч 200-аад мэргэжилтэн Орхон аймагт ажиллаж амьдардгийн 120-иод нь Эрдэнэт үйлдвэрт харьяалалтай, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд юм. Энэ удаагийн уулзалтад Эрхүүгийн Политехникийн дээд сургуулиар овоглосон 1967-2018 оны 80 гаруй төгсөгчид хүрэлцэн ирлээ. Эрхүүгийн Үндэсний судалгаа шинжилгээний техникийн их сургуулийн захирал Михайл Викторович төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирал Шагдарын Отгонбилэг, мөн Ерөнхий захирал асан, Хөдөлмөрийн баатар Хоохорын Бадамсүрэн, өнөөгийн Ерөнхий захирал Гэлэнгийн Ёндон нар ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн төгсөгчид болохыг тодотгон, тэднээр бахархаж явдгаа илэрхийлсэн. 

Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон үе үеийн чадварлаг инженерүүдийн хүчээр Эрдэнэт үйлдвэр хүнд цаг үеийг туулж, өнөөгийн түвшинд хүрсэн гэдгийг уулзалтад оролцогч ахмад уурхайчид онцолж байлаа. Эдүгээ тус сургуулийн төгсөгчид Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдэд голлох үүрэгтэй ажиллаж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явна. Хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон үүрэгтэй оролцож байгаа Эрхүүгийн Үндэсний судалгаа шинжилгээний техникийн их сургуулийн аспирантурт Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтсийн инженер И.Цолмон, ЭЦДС-ийн багш Б.Нямбат, магистрантурт Засвар механикийн заводын ажилтан Б.Мандалбаяр, АТЦ-ийн ажилтан Ц.Баярцэнгэл, И.Батболд нар суралцаж байна. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %