Эрдэнэсийн тээвэрчид шилдгүүдээ тодрууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг Автотээврийн цехийн хамт олон 2022 онд ажил үйлсээрээ эрдэнэсийн тээвэрчдээ манлайлсан шилдэг ажилтнуудаа өнөөдөр тодруулан өргөмжиллөө. Тус хамт олон энэ оны төлөвлөгөөт даалгавраа 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар уулын цул тээвэрлэлтийг 101.3 хувь, ачаа тээврийн төлөвлөгөөг 111.5 хувь, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн машин цагийн төлөвлөгөөг 101.3 хувиар тус тус биелүүлэн ажиллаж байна. Мөн зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 62 сая төгрөгөөр хэмнэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг т/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 5.1 хувиар бууруулан ажиллажээ. Түүнээс гадна 2022 оны хөрөнгө оруулалтаар хүнд даацын БелАЗ-75131 загварын өөрөө буулгагч зургаан автомашин нийлүүлэгдсэнийг угсран ашиглалтад оруулсан. Ил уурхайн 8А овоолгод 75 м3 багтаамжтай бүрэн автомат зөөврийн шатахуун түгээх станц ашиглалтад оруулснаар хөрс, балансын бус хүдэр тээвэрлэдэг хүнд даацын 16 БелАЗ-ыг газар дээр нь шатахуунаар цэнэглэх боломж бүрдэж, зардал хэмнэсэн зэрэг онцлох олон ажлыг шилдэг ажилчдад шагнал гардуулах ёслолын үеэр цехийн дарга Я.Дамдиндорж нэрлэлээ. 

Автотээврийн цехийн 2022 оны “Шилдэг удирдах ажилтан”-аар Төрөл бүрийн маркийн автомашины засварын хэсгийн дарга Б.Содхүүг тодруулсан бол “Шилдэг мэргэжилтэн”-ээр Төлөвлөлт, шинжилгээний товчооны  тэргүүлэх эдийн засагч Л.Амгалан, Уулын технологийн тээврийн хэсгийн ахлах мастер Х.Мөнхсайхан нар шалгарсан юм. Харин “Шилдэг урлагийн авъяастан”-аар Эрчим зүйн товчооны шатахуун түгээгч С.Алтанцэцэг, “Шилдэг тамирчин”-аар Тусгай зориулалтын тээврийн хэсгийн жолооч Н.Оюунболд, “Шилдэг хамт олон”-оор Д.Ганбат даргатай Ачаа тээвэр шуурхай үйлчилгээний хэсгийн хамт олон тодорч шагналаа гардлаа. 2022 оны “Шилдэг ажилтан”-аар Хөнгөн тэрэгний тээврийн хэсгийн жолооч Л.Түвшинбаяр, Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн засварчин С.Төрмөнх, Хүнд машин механизмын хэсгийн жолооч Ю.Энхбаатар, Ачаа тээвэр, шуурхай үйлчилгээний хэсгийн жолооч Б.Энхбат нарын 15 хүн тодорсон юм. 

Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Уулын технологийн тээврийн хэсгийн ээлжийн мастер Б.Гансүх, Хүнд даацын машины жолооч Ц.Шагдар, М.Бат-Эрдэнэ, Механикийн товчооны Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин О.Энхтүвшин нарт салбарын шагнал болох “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг хүртээлээ. Харин Монголын залуучуудын холбооны шагнал "Тэргүүний залуу” алтан медалиар Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн агрегат засварчин Ш.Мөнхтулга шагнагдав. Түүнээс гадна Ашиглалтын товчооны дарга С.Цэгмэд “Орхон аймгийн  Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаасан бол Зорчигч тээврийн хэсгийн автобусны жолооч Г.Ариунболд, Ачаа тээвэр, шуурхай үйлчилгээний хэсгийн жолооч О.Ган-Эрдэнэ нар Орхон аймгийн Авто тээврийн төвийн шагнал "2022 оны Шилдэг жолооч" өргөмжлөл хүртсэн юм.  

 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %