Эрдэнэт үйлдвэр хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр жилд таван сая долларын өртөг бүхий байгалийн цэвэр ус хэмнэнэ

     Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн элсэн талбайн хэмжээ 2014 онд 1500 га байсан бол элс хураах технологийн онцлог, хүдэр боловсруулах хүчин чадлын өсөлтөөс хамааран энэ онд 2200 орчим га болж нэмэгджээ. Үүний улмаас Хаягдлын аж ахуйн цөөрмийн усны түвшин өнгөрсөн жил 3.2 метрээр буурч, эргэлтийн усан хангамж доголдон үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болсон. Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал нэмэгдэхэд уг хүндрэл дахин үүсэх өндөр эрсдэлтэй. Мөн элсэн талбайн өсөлт нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, цагаан тоосны дэгдэлтийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Иймд үйлдвэрийн усан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, хаягдал хураах менежментийг сайжруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэр хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор мэргэжилтнүүд урьдчилсан ТЭЗҮ боловсруулан, тооцоо судалгаа гаргаад ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр эргэлтийн усны 80 хувийг дахин ашиглаж, улирлын чанартай усны дутагдалд орох эрсдэлгүй болохоос гадна жилд таван сая ам.долларын өртөг бүхий байгалийн цэвэр ус хэмнэх боломж бүрдэх юм. Мөн элс хураалтын технологийг сайжруулснаар цагаан тоосны дэгдэлтийг эрс бууруулж, шинээр ажлын байр бий болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %