Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг үйлдвэрлэдэг Оёдлын цехийн үйлчид өнгөрсөн сард дулаан хүрэм 400, хөвөнтэй хос 500-г урлаж хувцасны агуулахад нийлүүлсэн. Мөн нэмж хөвөнтэй хос 100 гаруйг нийлүүлсэн бөгөөд ажлын хувцасны нөөц хангалттай байгаа талаар Оёдлын цехийн Үйлдвэрлэл технологийн Тэргүүлэх мэргэжилтэн М.Олонжаргал мэдээллээ.
Энэ сард эднийх хөвөнтэй хос 600, дулаан хүрэм 300, нэхий хос 100 гаруйг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Оёдлын цехийн бас нэгэн чухал үйл ажиллагаа нь баяжмалын уутны үйлдвэрлэл байдаг. Тэд долоо хоногт баяжмалын 3000 орчим уут оёж үйлдвэрт нийлүүлж байна. Цаашид материалын тасалдал үүсэхгүй бол оёдлын үйлдвэрлэл хэвийн үргэлжлэх боломжтой гэж үйлчид ярьж байна.















