Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян өрнөж байна

     “Эрдэнэт” сувиллын цогцолбороос уурхайчдынхаа эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд “Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ыг үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Бүх цех нэгж дээр тус сувиллын зүрх судас, дотоод шүүрэл, хөдөлгөөн засал, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж, уурхайчдадаа зөвлөгөө, эмчилгээний арга заавар өгч байна. Аян эхэлснээс хойш сар гаруйн хугацаанд нийт 110 гаруй уурхайчин үзлэгт хамрагдсан бөгөөд өнөөдөр Засвар механикийн завод дээр үргэлжиллээ.  

“Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ы явцад цех бүрээс сонгогдсон 25 ажилтныг тусгайлан бэлтгэх юм. Эдгээр хүмүүс өөрийн цехийн эмч, сувилагчдын заавраар ажилтнуудын цусны даралт хэмжих, чихрийн шижингийн эрсдэл, даралтын эмээ тогтмол уудаг эсэх, биеийн жин зэрэгт хяналт тавих үүрэгтэй аж. Мөн тухайн ажилтанд эрүүл мэндийн тусламж шаардлагатай үед цехийн эмчийн хамт зөвлөмж өгөх, нарийн оношилгоонд орох,  эмчилгээний заавар зөвлөгөө өгөх зэргээр мэргэжлийн эмч, ажилтны эргэх холбоог хангаж ажиллана. Түүнчлэн ХАБЭА-н хэлтэстэй хамтран эрүүл мэндийн дэвтрийг нэгж бүрд хөтөлдөг болно. Дэвтэрт хоол зүйч эмчийн зөвлөгөөг хэрхэн мөрдөж буй, биеийн жинг хэрхэн зөв зохистой барих гэх мэтчилэн чиглэл тус бүрээр хяналтын мэдээллийг тэмдэглэснээр үр өгөөжийг харахад дөхөмтэй болно, гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын Чанарын менежер Л.Машбат онцлов. Аян 2023 оныг дуустал үргэлжилж, эмч ажилтнуудын хоорондын эргэх холбоо ямар үр дүнтэй байгааг дүгнэх аж.   


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %