Мэргэшсэн инженерүүд зөвлөлдөж байна

      Ашигт малтмал боловсруулах салбарын эрдэмтэн судлаачид, Уул уурхайн яам, Ашиг малтмал газрын тосны газар, МУШУТИС, Уул уурхайн мэргэжлийн холбоод зэрэг төр захиргааны байгууллагууд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчид, Эрдэнэт үйлдвэрийн суурийг тавилцаж, 1978 оноос өнөөг хүртэл ордын хүдрийн шинж чанарт тохирсон тэргүүний технологийг нэвтрүүлж, илүү үр ашигтай ажиллуулахаар сэтгэл оюунаа чилээж явсан ахмадууд, үйлдвэрлэлийг өнөөдөр амжилттай авч яваа,  ирээдүйд авч явах залуус, Монгол улсын ижил төстэй боловсруулах 20-иод үйлдвэрийн мэргэжилтнүүд өнөөдөр нэгэн дээвэр дор цуглаж, Зууны манлай үйлдвэрт хийгдсэн техникийн шинэчлэл, технологийн дэвшил, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар зөвлөлдөж байна.        

Монгол улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа экспортод гаргасны түүхт 44 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрээс санаачлан Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоотой хамтран зохион байгуулж буй “Баяжуулалтын технологийн дэвшил - Эрдэнэт үйлдвэрт” сэдэвт зөвлөгөөнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи – минералогийн доктор Г.Ёндон нээж хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэр 44 жилийн хугацаанд геологи, хайгуулын ажлыг тасралтгүй явуулсны үр дүнд гурван удаа нөөцөө өсгөж батлуулсан. Анх нээгдэж байснаас өнөөдөр хүдэр дэх зэсийн агуулга хоёр дахин буурч, уул геологийн нөхцөл хүндэрч байна. Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг өсөж, зардал нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүний гарц буурсаар байгааг мэргэжилтнүүд та бүхэн мэдэж байгаа. Зэсийн металл гаргалтын хүрсэн түвшнийг бууруулахгүй байхын тулд боловсруулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймээс үйлдвэрийн бүтээмжийн өсөлтийг хангахдаа хамгийн бага зардлаар өндөр бүтээмжтэй хэрхэн ажиллах вэ, гэдэг асуудал Эрдэнэт үйлдвэрийн өмнө байнга тулгарч байгааг онцолсон. Мөн хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлийн ажлууд ордын уул геологи, хүдрийн шинж чанарын судалгаанд үндэслэн технологийн үзүүлэлтийг сайжруулах, ашиглалтын зардлыг бууруулах, бүтээгдэхүүний гарцыг тогтмол хэмжээнд барих үүднээс тухайн үеийн шилдэг технологийг шингээсэн тоног төхөөрөмжүүдийг сонгох замаар шийдлүүд гаргаж байсныг цохон тэмдэглэв. 

Энэ үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх, хийж хэрэгжүүлэх үндсэн ажлуудын талаар технологийн шийдэл, тоног төхөөрөмжүүдийн урьдчилсан сонголт, эдийн засгийн хүлээгдэж буй үзүүлэлтүүд зэрэг үндсэн агууламжийг багтаасан мэдээллийг оролцогчдод танилцуулж, Монголын ашигт малтмал боловсруулах салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, мэргэшсэн инженерүүдийн шүүмж, үнэтэй зөвлөмж, саналыг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаар зорьж байгаагаа илэрхийллээ.     

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар баяжуулах боловсруулах үйлдвэрт тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замууд, Геометаллургын төлөвлөлт Эрдэнэт үйлдвэрт, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалт, Баяжуулалтын технологид математик загварчлал, хиймэл оюун ухаан ашиглах, Баяжуулах үйлдвэрүүдийн эрх зүйн орчны шинэчлэлт, ТББ-ын оролцоо, Хаягдлын аж ахуйн ашиглалт, хэтийн төлөвлөлт зэрэг сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх техник, технологийн баримт бичгийг баталгаажуулах юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %