Энгийн дадал хэвшүүлж, улирлын чанартай өвчлөлөөс сэргийлэхийг зөвлөв

     Корона вируст халдвар, томуу, томуу төст өвчний улирлын чанартай дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан “Эрдэнэт” сувиллын цогцолбороос Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд, ажилтнуудад зөвлөмж хүргүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт корона вируст халдварын 17 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 22 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Гэсэн ч цех, нэгжүүд уурхайчдадаа мэдээ мэдээлэл тогтмол хүргэх, нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, зайлшгүй шаардлагаар олон хүн цугласан тохиолдолд халдвар хамгааллын энгийн дэглэм барьж ажиллах, хувь хүмүүс амны хаалтаа зүүж хэвших, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, ажил амралтаа сайн зохицуулж, дархлаагаа дэмжих зэрэг энгийн дадлыг хэвшүүлэхийг зөвлөмж болголоо. 

     “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нар энэ долоо хоногт үйлдвэрийн бүсэд ажилладаг 600 гаруй хүнд шинжилгээ хийхэд эерэг сорьц гараагүй байна. Харин шинж тэмдэгт суурилсан шинжилгээг 66 хүнд хийхэд дөрвөн тохиолдол эерэг гарчээ. Тэд хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчилгээ хийлгэж байна. Түүнээс гадна амбулаториор 1205 хүн үзүүлсний 48 нь томуу төст өвчний болон амьсгалын замын цочмог халдварын шалтгаант өвчтэй болох нь тогтоогджээ. 

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамрагдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт 49 ажилтан хамрагдсан бол энэ долоо хоногт 35 хүн томуугийн вакцин хийлгэжээ. Орхон аймгийн хэмжээнд томуугийн дархлаажуулалт 91,7 хувьтай явна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %