“Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал 77-р тушаалын хэрэглээ, эрх зүйн зохицуулалт”сэдэвт зөвлөгөөн боллоо

     “Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, 77-р тушаалын хэрэглээ, эрх зүйн зохицуулалт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны хоёрдугаар байрны “Оюу” танхимд боллоо. Зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, бүтцийн нэгжүүдийн төлөөлөл, аймгийн Нийгмийн даатгалын болон МХГ-ын улсын байцаагч нар оролцов. Тус зөвлөгөөнд ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Нармандах, МХГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Баясгалан, Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн Эрүүл ахуйн товчооны дарга О.Алтансүх, Хөдөлмөрийн нөхцөлийн инженер С.Алтанхуяг нар “Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, тулгамдаж буй асуудал”, “Тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудлууд”, “Ажлын байрны тодорхойлолт, заагдсан ажил үүргийг хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, ажил мэргэжлийн нэршилтэй нийцүүлэх нь”, “Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал тогтоох үйл ажиллагаа, 77-р тушаалын уялдаа холбоо маргаантай асуудлыг шийдвэрлэх нь”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, ажил мэргэжлийн жагсаалт, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” сэдвээр тус тус илтгэл тавьж санал бодлоо солилцлоо. Түүнчлэн МХГ-ын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Баясгалан, “Ажил олгогчийн баталж, мөрдүүлэх ажлын байрны нэршил ажил мэргэжлийн жагсаалттай нийцэх ёстой. Ажлын байрны нэршлийг Хүний нөөц хариуцан ажиллана. Хөдөлмөрийн нөхцөлийг ХАБЭАХ хариуцдаг. Энэ бүхэнд Хуулийн хэлтэс хяналт тавих үүрэгтэй. Иймээс ажлын уялдаа холбоог ханган ажиллах нь чухал” хэмээн онцлов. Энэхүү зөвлөгөөний ач холбогдол, зорилгын талаар Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн дарга Д.Мөнхболдоос тодруулахад, “Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдсэн. Иймээс хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх тохиолдол гарч үйлдвэрийн ажиллагсдаас санал гомдол гаргах болсон. Тухайлбал, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн гэрээг хэвийн нөхцөлөөр хийлээ, гэх мэт. Үүнтэй холбоотой Орхон аймгийн МХГ-аас дүгнэлт гарсан байна. Тэгэхээр ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийн талаар нэгдсэн үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа. Ер нь хөдөлмөрийн нөхцөлийг хэрхэн яаж, хэн тогтоодог юм. Үүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулахад хэрхэн ашигладаг  юм гэсэн процессын дараалал зарим газар алдагдаж байна. Зарим нь буруу ойлголттой явж байна. Бид бүгд хөдөлмөрлөсөөр гавьяаныхаа амралтад гардаг. Тэгэхээр гавьяаныхаа амралтыг зөв эдэлж чадахгүй нөхцөл үүсэж байгаа нь тогтолцоо буруу байгаатай холбоотой. Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр НХХЯ-ны сайдын тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллах ёстой. Иймээс орон нутагт хяналт тавьж ажилладаг МХГ, Нийгмийн даатгалын газраас мэргэжилтнүүдийг урьж цаашид Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа тэтгэвэрт гаргахад нь юуг анхаарах юм, мэргэжлийн нэршил нь яагаад зөрдөг юм, энэ талаар зөвлөгөө авлаа. Өөрөөр хэлбэл, бидэнд хууль эрх зүйн хүрээнд албан ёсны мэдээ, мэдээлэл өглөө. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын мэргэжлийн зарим нэршлийг хуульд зааснаар тохируулж, хөдөлмөрийн нөхцөлийг зөв тогтоох ёстой юм байна. Ингэхдээ стандарт шаардлага хангасан зөвшөөрөлтэй байгууллагаар хөдөлмөрийн нөхцөлийг тогтоолгох ёстой гэсэн шийдэлд хүрлээ” гэв.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %