“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө сурлагын өндөр амжилтаар угтлаа

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” асрамжийн төвийн хүүхдүүд төрсөн өдрөө өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг уламжлалтай. Тус төвийнхөн 1992 онд үүсэн  байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл 30 жилийн турш хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг нэг өдөр, нэгдсэн байдлаар хамтдаа тэмдэглэсээр ирсэн юм. Уламжлал ёсоор өнөөдөр болсон хүүхдүүдийн төрсөн өдрийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Албаны дарга Д.Эрдэнэбат, УГЗ, найруулагч Д.Одончимэг нар оролцож, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг гардууллаа. Жил жилийн төрсөн өдөрт ирэх бүрд хүүхдүүд том болцгоож, эрүүл энх өсөж торнин, авьяас чадвар нь хөгжиж, дээшилснийг хараад,  сэтгэл өндөр байгаагаа тэд баярын мэндчилгээндээ онцолсон.  

      Харин хүүхдүүд төрсөн өдөртөө өөрсдийн урласан гар урлал болон уран зургийн  үзэсгэлэнгээр бэлэг барьж, Төрсөн өдрийн дуугаа зочидтойгоо хамт дууллаа. Энэрэл төвөөр овоглосон хүн бүхний зүрх сэтгэлд тод дурсамж үлдээдэг энэхүү баярт өдрөөр алс холын Вьетнам, Куба, Орос улсын үе тэнгийн найзууд, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ жилийн баярын содон бэлэг байв. Түүнчлэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн, Чингис хааны мэндэлсэн өдрийг бэлгэшээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, төвийнхөө хойморт Чингис хааны эш хөргийг хамтдаа заллаа.  

      Энэ үеэр тус төвийн эрхлэгч М.Майцэцэг, “Хүүхдүүд маань онц, сайн сурч байгаад үнэхээр баяртай байна. Бид хүүхдүүддээ амьдрах ухааны эрдэм заахын зэрэгцээ тэднийхээ оюун ухаан, бие бялдрын хөгжилд онцгой анхаарч ажилладаг. Тиймээс төвийнхөө байранд 17 төрлийн секц дугуйлан хичээллүүлж, бүх хүүхдүүдээ давхардалгүй, хоцрогдолгүй хамруулж байна. Үүний үр дүнд манай хүүхдүүдийн сурлагын амжилт 80-аас дээш хувьд хүрсэн. Саяхан Улаанбаатар хотод болсон хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр ангиллаас манай тамирчид мөнгөн медаль хүртсэн” хэмээн хүүхдүүдийнхээ амжилтаас хуваалцлаа. Уурхайчин ах эгч нарынх нь сэтгэлийн захиастай, ирэх жилийн төрсөн өдрөөр олуулаа тэмдэглэх урилгатай энэ жилийн төрсөн өдөр халуун дулаан боллоо.    

 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %